Bigbang хамтлагийн Taeyang Монголд тоглолтоо хийнэ


Б.Саранчимэг | YOLO.MN
УРЖИГДАР

“Evandis Entertainment”-аас хэрэгжүүлж буй “Super Concert” төслийн хүрээнд БНСУ-ын алдартай уран бүтээлчдийг Монголд урьж, тоглолт зохион байгуулж байгаа билээ. Өнгөрсөн жил уг төслийн хүрээнд дэлхийн хэмжээний алдартнууд болох Rain, 2ne1 хамтлагийн Dara, реппер Bloo нар Монголын тайзнаа тоглож, үзэгч фенүүддээ мартагдашгүй мөчүүдийг бэлэглэсэн.

Харин энэ жил алдарт Bigbang хамтлагийн гишүүн, гол хоолой Taeyang ирнэ хэмээн мэдэгдээд байна. Түүнээс гадна хэд хэдэн к-поп дуучид ирэх ба тун удахгүй хэн гэдэг нь мэдэгдэх юм.  

Taeyang-ий хувьд дан ганц Bigbang бус соло уран бүтээлчийнхээ хувьд ч чадварлаг нэгэн. “Eyes, Nose, Lips”, “Vibe”, “Wedding Dress”, “Only Look At Me”,  “Shoong” зэрэг дуунууд нь алдартай. Incheon Inspire Arena-д болсон “The Light Year Encore” тоглолтын тасалбар нь ердөө 3 минутын дотор зарагдаж дууссан нь түүнийг хэр их авъяастай, алдартай гэдгийг батлан харуулж буй юм.

“Super Concert 2025” нь энэ оны зургаадугаар сарын 21-нд Төв Цэнгэлдэх Хүрээнд зохион байгуулагдана. “Early Bird” тасалбарын урьдчилсан борлуулалт албан ёсоор аль хэдийнээ эхэлжээ.

Тасалбарын ангилал борлуулалтын хугацаа

Early Bird: 120.000 (04.27 - 05.01) - 2000 тасалбар

Mid Bird: 165.000 (05.02 - 05.07) - 3000 тасалбар

General Admission: 235.000 (Mid Bird дууссаны дараа)

Super Fan Experience: 275.000 - 1500 тасалбар

VIP Experience: 750.000 - 300 тасалбар

Тасалбар худалдан авахыг хүсвэл ЭНД дарна уу.

Эх сурвалж: Evandis Entertainment

#Bigbang #Taeyang