Ирэх долоо хоногт ХААНА, ЮУ болох вэ? (09.07-09.13)


YOLO.mn сайтын хамт олон ирэх долоо хоногт буюу есдүгээр сарын 7-ноос 13-ны өдрүүдэд өсвөр үеийнхэн болон залуусын хамрагдах боломжтой үйл ажиллагаануудын талаарх мэдээллийг багцлан хүргэж байна. Хичээл, сургуулийнхаа хажуугаар чөлөөт цагаа үр бүтээлтэй, сонирхолтойгоор өнгөрөөцгөөе!

ҮЙЛ АЖИЛЛАГАА

BOARD GAME DAY

Хэзээ: Есдүгээр сарын 12-ны 15:00 цагт

Хаана: UB Central Residence

Зохион байгуулагч: UB Board Games

Үргэлжлэх хугацаа: 3 цаг

Дэлгэрэнгүй: Хөлөгт тоглоом сонирхогч хүүхэд, залуус долоо хоног бүрийн бямба гарагт "Катан", "Risk: Game of Thrones", "Arkham Horror", "Scrabble" зэрэг хөлөгт тоглоомуудыг тоглон цагийг зугаатай өнгөрөөдөг билээ. 

Та ЭНД дарж уг эвентийн талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.

COFFEE & BOOKS

Хэзээ: Есдүгээр сарын 11-ний 10:00 цагт

Хаана: Bean Tree UB

Зохион байгуулагч: Bean Tree UB

Үргэлжлэх хугацаа: 3 цаг

Дэлгэрэнгүй: Та энэхүү эвентэд очсоноор амтат кофе уунгаа ном унших, мөрөөдлийн жагсаалт гаргах, нэг жилд 50 ном унших зэрэг өөрийгөө хөгжүүлэх аргуудаас суралцах боломжтой. 

Та ЭНД дарж уг эвентийн талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.

ТОГЛОЛТ & ҮЗВЭР

ЦЭНХЭР ШУВУУД - GRAND OPENING

Хэзээ: Есдүгээр сарын 12-ны 17:00 цагт

Хаана: MN17 Art Gallery

Зохион байгуулагч: BLUE BIRD

Үргэлжлэх хугацаа: 3 цаг 30 минут

Дэлгэрэнгүй: Монголд контемпорари урлагийг хөгжүүлэх, сэтгэлгээний хувьслыг бий болгохоор хэрэгжиж буй “Цэнхэр шувуу” төсөл нээлтийнхээ үйл ажиллагааг зохион байгуулах гэж байгаа аж. Эрх чөлөөг эрэлхийлсэн уран бүтээлчид, орчин үеийн урлаг сонирхогч залуустай хамт нэгэн сонирхолтой өдрийг өнгөрүүлээрэй. Нээлтэд хүрэлцэн ирснээр:

  • Контемпорари урлагийн талаар ойлголт, мэдээлэлтэй болох
  • Урилгаар ирсэн уран бүтээлчдийн дуу, шүлгийг сонсох /Артист 168, уртын дуучин А.Нарандулам/
  • Хөгжим болон жүжгийн үзүүлбэр үзэх гэх мэт.

Та ЭНД дарж уг эвентийн талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.

MAJESTY 5 YEARS ANNIVERSARY

Хэзээ: Есдүгээр сарын 11, 12-ны 18:00 цагт

Хаана: Sky Resort

Зохион байгуулагч: The Majesty Mongolia, Sky Resort

Үргэлжлэх хугацаа: 6 цаг

Дэлгэрэнгүй: Монголын электроник хөгжмийн хөгжилд хувь нэмэр оруулж яваа “The Majesty Mongolia” таван жилийнхээ ойг тохиолдуулан энэхүү чиглэлээр амжилттай яваа уран бүтээлчдийн тоглолтыг зохион байгуулахаар болжээ. Амьд хөгжмийн хамтлагууд, DJ нар оролцож байгаагаас онцолбол Shak, Deez, Anudol, The Colors, The Lemons байна.

Та ЭНД дарж уг эвентийн талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.

LA NUIT ETOILEE /ONE LAST TIME/

Хэзээ: Есдүгээр сарын 8-ны 20:30 цагт

Хаана: Fat Cat Jazz Club

Зохион байгуулагч: Fat Cat Jazz Club

Үргэлжлэх хугацаа: 2 цаг

Дэлгэрэнгүй: Франц дуу сонирхдог хүн бүхэнд нээлттэй "La Nuit etoilee" эвент зохион байгуулагдах гэж байна шүү. 

Та ЭНД дарж уг эвентийн талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.

BEEGII'S SPECIAL SHOW

Хэзээ: Есдүгээр сарын 9-ний 20:30 цагт

Хаана: UB Comedy Club

Зохион байгуулагч: UB Comedy Club, Shoppy.mn

Үргэлжлэх хугацаа: 2 цаг

Дэлгэрэнгүй: Бид бүгдийн сайн мэдэх “UB Comedy Club”-ын чадварлаг комедиан Б.Эрдэнэбилэг буюу Бээгий анхны бие даасан тоглолтоо хийхээр болжээ. 

Та ЭНД дарж уг эвентийн талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.

EPOCH MOVIE EVENT “GREEN BOOK”

Хэзээ: Есдүгээр сарын 13-ны 18:00 цагт

Хаана: Color Dream Restaurant

Зохион байгуулагч: Epoch

Үргэлжлэх хугацаа: 2+ цаг 

Дэлгэрэнгүй: 2019 оны Оскарын наадмаас хэд хэдэн шагналыг хүртсэн "Green Book" киног найз нөхөд, гэр бүлийнхэнтэйгээ үзээрэй. Тус кино нь 1962 онд болсон бодит явдлаас сэдэвлэн бүтээгдсэн гэдгээрээ онцлог юм. 

Та ЭНД дарж уг эвентийн талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.

АНГЛИ ХЭЛНИЙ ЯРИАНЫ КЛУБ / ENGLISH SPEAKING CLUB FOR ADULTS

Хэзээ:Есдүгээр сарын 12-ны 14:00 цагт

Хаана: Story Hub Mongolia

Зохион байгуулагч: Story Hub Mongolia

Үргэлжлэх хугацаа: 2 цаг

Дэлгэрэнгүй: Энэхүү ярианы клуб нь насанд хүрэгчид буюу 18-аас дээш насныханд зориулагдсан билээ. Хичээлийг Румын улсаас ирсэн John багш сонирхолтой байдлаар явуулах болно.

Та ЭНД дарж уг эвентийн талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.

#Event #Залуу үе