Үнэ төлбөргүйгээр ашиглах боломжтой, таны ажлыг хөнгөвчлөх 10 AI хэрэглүүрүүд


Т. Хулан | YOLO.MN
2025-04-10

Хиймэл оюун ухаан, техник технологийн дэвшил хүчтэйгээр явагдаж буй энэхүү цаг үед бусадтай хөл нийлүүлэн алхахын тулд зөв AI хэрэглүүрээ ашиглах нь зүй ёсны хэрэг юм. Энэ удаагийн нийтлэлээрээ та бүхэндээ сүүлийн үед олон нийтийн саашаалыг хүртээд байгаа хиймэл оюун ухааны платформуудыг хүргэж байна.

1.ChatGPT (OpenAI) – Ярианы AI

Энэхүү хиймэл оюун ухааны систем нь асуултанд хариулах, бичлэг боловсруулах, санаа гаргахад туслана. Гар утасны апп эсвэл вэбсайтаар нь орж ашиглах боломжтой.

2. DeepL – Орчуулгын AI

Google Translate-ээс илүү нарийн орчуулга хийдэг бөгөөд эрдэм шинжилгээний ажил, судалгаа гэх мэт хүн агуулгатай текстүүдийг орчүүлахад тохиромжтой.

3. Remove.bg – Зургийн задгай фон устгагч

Өдөр тутмын зураг янзлалтад ашиглахаас гадна LinkedIn профайл зураг, бүтээгдэхүүн зурагт өргөн хэрэглэдэг.

4. Canva (AI Features) – Дизайны хэрэгсэл

Текстээс зураг үүсгэх, зураг засах гайхалтай функцтайгаас гадна лого, постер хийх гэх мэт өргөн хэрэглээний хэрэглүүрүүдээр баялаг.

5. Grammarly – Бичгийн AI Туслагч

Алдаа засах, бичгийн стилийг сайжруулах давуу талтай хиймэл оюун ухаан юм. Gmail, Google Docs-д суулгаад автоматаар шалгаж ашиглаж болдог давуу талтай.

6. SciSummary – Шинжлэх ухааны хураангуйлагч

Урт эрдэм шинжилгээний өгүүллэг, өгүүлэл, судалгааны ажил зэрэг хүнд хэлбэрийн текстийг 1 минутанд хураангуйлдаг AI юм.

7. HayoAI (AI Dungeon) – Тоглоом үүсгэгч

Өөрийн гэсэн төсөөллийн ертөнцөд тоглоом үүсгэж болдог гэвэл та итгэх үү? Энэхүү платформийг ашиглан залгай сэтгэж, мөрөөдлөө биелүүлээрэй.

8. DeepAI – Хар цагаан зургийг өнгөт болгох

Эртний гэр бүлийн зурагнаас өнгийг нь сэргээж ээж, аав, эмээ, өвөөгийнхөө дурсамжийг сэргээхийг хүсэж байна уу? Тэгвэл энэхүү AI туслагчийг санал болгож байна.

9. Gamma – AI Презентац Үүсгэгч

PowerPoint-ын оронд AI-р 10 минутанд өөрийн хүссэн сэдвээр слайд бэлдэх боломжтой. Татаж аваад хүссэн хэлбэрээрээ янзлаад бие даалтандаа ашиглах боломжтой.

10.MagicWrite – Үнэгүй AI Бичгийн Туслагч

Сэтгүүл, нийтлэл, блог бичдэг хүмүүс анхаарлаа хандуулаарай. Техник технологийн гайхалтай дэвшилтэд энэ үед хүссэн сэдвээрээ гайхалтай бичгийн ажлыг хийх боломжтой болжээ.

#хиймэл оюун ухаан #AI