Бакалаврын оюутанд зориулсан АНУ-ын Глобал UGRAD хөтөлбөр зарлагдлаа


YOLO.mn | YOLO.MN
2023-11-04

АНУ-ын Элчин сайдын яамнаас 2024-2025 оны Бакалаврын оюутнуудад зориулсан Глобал UGRAD хөтөлбөрт өргөдлийн материал хүлээн авч эхэллээ. Тус хөтөлбөр нь Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн их дээд сургуулийн бакалаврын оюутнуудад өөрсдийн сурч буй чиглэлээрээ АНУ-ын их дээд сургуульд зэргийн бус солилцоонд хамрагдах боломжийг олгодог.

Глобал ЮГРАД хөтөлбөрийг сонирхсон оюутнууд онлайн өргөдлийн материалаа 2023 оны 12 дугаар сарын 15 хүртэл өгөх боломжтой. Хөтөлбөрийн талаарх дэлгэрэнгүй мэдээлэл, онлайн өргөдлийн материалын холбоосыг Глобал ЮГРАД хөтөлбөрийн зарлал болон ЭСЯ-ны Facebook хуудсаар орж авна уу.

Эх сурвалж: Монгол Улс дахь Америкийн нэгдсэн улсын элчин сайдын яам

#мэдээ