“Marvel”-ийн шинэхэн бүтээл “Eternals” киноны ТРЭЙЛЕР цацагдлаа


2021 он “Marvel”-ийн кино ертөнцийн жил байх бололтой шүү. Үүний тод жишээ бол он гарсаар үзэгчдийн хүртээл болсон “WandaVision”, “The Falcon and the Winter Soldier” зэрэг цувралууд билээ. Мөн энэ жилдээ багтаан нээлтээ хийхээр төлөвлөж буй “Loki”, “Black Widow” кинонуудыг ч дурдах хэрэгтэй.

Энэхүү нийтлэлээрээ ирэх арваннэгдүгээр сарын 5-нд үзэгчдийн хүртээл болох нэгэн бүтээлийг танилцуулах гэж байна. Энэ бол “Eternals”.

КИНОНЫ ЕРӨНХИЙ ҮЙЛ ЯВДАЛ

Асар их бодис, энергийг удирдах чадвартай Celestials хэмээх нэн эртний, маш нууцлаг бодгалиудын хүн төрөлхтнийг хамгаалахаар бүтээсэн “Eternals” супер баатрууд... Тэд дэлхий дээр 7,000 жилийн турш амьдарсан бөгөөд хүмүүсийн аюулгүй байдлын төлөө хэрхэн тэмцэхийг энэхүү бүтээлээс хүлээн авч үзээрэй.

НАЙРУУЛАГЧ

“Marvel”-ийн кино ертөнцийн 26 дахь бүтээл болон хийгдэж буй уг киноны найруулагчаар Chloe Zhao ажиллажээ. Тэрээр 2015 онд найруулагчийн гараагаа эхэлсэн бөгөөд 2020 онд “Nomadland” киногоороо Оскараас “Шилдэг найруулагч”, “Шилдэг зураглал” шагналуудыг авчээ. Ингэснээр Chloe Zhao нь Оскараас шагнал хүртсэн хоёр дахь эмэгтэй найруулагч болсон юм.

ОНЦЛОХ ЖҮЖИГЧИД

Энэхүү бүтээлд Angelina Jolie, Salma Hayek тэргүүтэй олон чадварлаг жүжигчид дүр бүтээснээс гадна Ази гаралтай жүжигчид ч багтсан аж. Онцлон дурдахад Монголчуудад “Train to Busan” (2016) киноны дүрээрээ танил болсон Өмнөд Солонгосын жүжигчин Ma Dong Seok болон “Crazy Rish Asians” (2018) киноны Gemma Chan зэрэг жүжигчид байна.

“Бид ажиглаж бас чиглүүлсэн. Бид хүн төрөлхтнийг хөгжихөд нь тусалж, гайхамшиг бүтээхийг нь харсан. Өнө олон жилийн турш бид хэзээ ч тэдний асуудалд шууд оролцож байгаагүй. Гэхдээ зөвхөн өнөөдрийг хүртэл” хэмээх үгсийг та киноны танилцуулга бичлэгээс үзэх болно. Дэлхийн хүмүүсийн сайн сайхны төлөө “Eternals”-ууд юу хийх бол?

Эх сурвалж: CNN, Wikipedia

#Кино урлаг #Marvel #Eternals