Гадаадын их дээд сургуулийн танилцуулга #16 Brown University


А.Үүрийнцолмон | YOLO.MN
2024-01-24

Brown University нь 1764 онд Род-Айленд мужийн Провиденс хотод байгуулагдсан нэр хүндтэй Ivy League-ийн сургууль билээ. Өндөр шалгууртай тус сургуульд жил бүр өргөдөл гаргагчдын зөвхөн 4% нь л тэнцэн ордог. Энэ хичээлийн жилд 7,645 бакалаврын оюутан суралцаж байна.

Brown University нь 600 гаруй оюутны оролцооны клуб, дугуйлантай. Зөвхөн нэгдүгээр курсийн оюутнуудыг дотуур байранд амьдрахыг шаарддаг ч ихэнх оюутнууд дөрвөн жилийн турш кампустаа байрладаг аж.

Эл сургуулийн нэр хүндтэй төгсөгчдийн тоонд АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга асан Жон Хэй, алдарт жүжигчин Эмма Уотсон, Пулицерийн шагналт зохиолч Жеффри Евгенидес зэрэг нөлөө бүхий хүмүүс багтдаг.

Оюутнууд  67 өөр мэргэжлээс сонгон суралцах боломжтой. Хамгийн эрэлттэй мэргэжлүүдэд компьютер, мэдээллийн шинжлэх ухаан, инженерчлэл, нийгмийн ухаан, математик, статистик зэрэг багтдаг. 

Brown university rankings:

  • Америкийн шилдэг профессоруудтай коллежууд #3
  • Төрийн бодлогоор #3
  • Дэлхий судлалаар #3
  • Англи хэл судлалаар #4
  • Байгаль орчны шинжлэх ухаан  #4
  • Боловсрол судлалаар #4
  • Нийгмийн эрүүл мэндээр #5
  • Америкт тус тус ордог байна.

Brown их сургууль нь “Open curriculum” буюу нээлттэй сургалтын хөтөлбөрөөрөө алдартай. Өөрөөр хэлбэл сурагчдад заавал судлах ёстой үндсэн хичээлүүд гэж байдаггүй. Энэ нь оюутнуудад өөрсдийн сонирхолд нийцүүлэн хичээлээ уян хатан байдлаар сонгон судлах  боломжийг олгодог аж.

Үүнээс гадна Молекулын анагаах ухааны лаборатори, Браун дахь Байгаль орчин, нийгмийн хүрээлэн зэрэг их сургуулийн орчин үеийн тоног төхөөрөмж нь оюутнуудад судалгааны төслүүдээ  хэрэгжүүлэх таатай нөхцөлийг бүрдүүлдэг. 

Нийт оюутнуудынх нь 81% нь сургуулиа амжилттай төгсдөг. Brown-ны төгсөгчид хөдөлмөрийн зах зээлд өрсөлдөхүйц давуу талыг эдэлдэг бөгөөд дундаж цалин нь 73,900 доллар.

Сургалтын төлбөр 58,528 доллар ба дотуур байр, бусад зардал гэх мэт нэмэлт зардал нь нийт 17,860 доллар болдог. Мөн санхүүгийн боломж муутай оюутнуудад 100% хүртэлх тэтгэлэг санал болгож, хүртээмжтэй байхыг эрмэлздэг аж.

Brown university-д таван оюутан тутамд нэг багш оногддог. Ангиудын 68% нь 20-иос цөөн сурагчаас бүрддэг тул багш нар сурагчидтайгаа тулж ажиллах боломжийг олгодог. 

Эх сурвалж: US news

 

#нийтлэл