ФОТО: Дэлхийн хамгийн үнэтэй 10 ПҮҮЗ


100 мянган ам.долларын үнэтэй пүүз байдаг гэхээр гайхмаар биш гэж үү? Зарим хүмүүс ийм өндөр үнээр ганц пүүз авах нь галзуурсан хэрэг гэж бодож байж болох юм. Гэвч хүмүүс худалдан авсаар л байна. Тэгвэл яагаад эдгээр пүүзнүүд өндөр үнээр зарагдах болсныг сонирхоцгооё.

10. Air Jordan 2  Retro Eminem – 3.000$ (7сая)

2008 онд худалдаанд гарч байсан энэ загвар дэлхий дээр 313 байдаг.Алдартай реппер Эминем хэзээд “Nike” брэндийн үнэнч фэн байсаар ирсэн.

Тиймдээ ч “Nike” компани өөрийн шинэ бүтээгдэхүүн дээрээ Эминемийн  “Why am I" дууны үгийг хэвлэсэн билээ. Эхний өдөр худалдан авсан хүмүүст алдарт дуучин маань гарынхаа үсгийг зурсан бөгөөд  худалдаанд гарсан эхний 5 минутын дотор л зарагдаж дууссан ажээ.


9. Air Foamposite One “Para Norman”- 3.750$ (9сая)

2012 онд “Паранорман” хэмээх аймшгийн хүүхэлдэйг гарсны дараа “Nike” компани энэхүү пүүзээ худалдаанд гаргажээ. Тус пүүзний ул харанхуйд ногоон өнгөөр гэрэлтдэг буюу   фосфортож харагддаг бөгөөд ердөө  800 ширхэгийг л үйлдвэрлэсэн гэдэг.

Найк фирмийн ParaNorman Foamposite –ийн үнэ ойролцоогоор 3750 ам.доллар. Хэдийнэ ийм үнэтэй боловч та үүнийг өмсөнөөр өөртэй бүрэн дүүрэн итгэлтэй, эрч хүчтэй, сэтгэл ханамжтай байх болно гэжээ.

Уг загвар нь их өвөрмөц “сүнслэг” бөгөөд улнаасаа гэрэлтэн дээшлэх тусмаа уусан “үл харагдах” ёр бусын загвартай хийгдсэн байна.


8. Geo Basket – 5.000$ (12сая)

Мадонна, Рианна, Николь Ричи зэрэг оддууд Rick Owens спорт загварын пүүз өмсдөг билээ. 

Rick Owens “GeoBasket’-ийг бор өнгийн игуина /нэгэн зүйлийн гүрвүүл/ арьсаар тоотой цөөхөн тоогоор хийсэн гэнэ. Үзэсгэлэн төгөлдөр харагдуулахын тулд цагаан өнгийн арьстай хослуулсан юм байна.


7. Air Jordan 11 “Blackout” – 12.000$ (29сая)

Харахад илүү дутуу зүйлгүй энгийн хөлд эвтэйхэн дээрх пүүзийг 2012 оны 2-р сард худалдаанд гаргасан юм.  Түүнчлэн энэхүү пүүз нь төлөвлөгдсөнөөс ч илүү олон зарагдаж, үнэхээр их амжилтыг авчирсан гэдэг.


6. Nike Dunk SB Hight FLOM – 9.000$-16.000$ (21-38сая)

FLOM гэдэг нь “For Love or Money” гэсэн утгатай. Энэ пүүзийг ердөө 24 ширхэгийг л худалдаанд гаргажээ.

7000 доллар хүрэх гол шалтгаан нь SB үсэг, маш цөөхөн хувь байдаг нь байж болох юм. Улаан, хар, цагаан, алтлаг зэрэг олон өнгөний зохицол болсон уг пүүзийг жижиглэн худалдаанаас олох боломжтой гэжээ. Гэвч мэдээж хулхи загварыг нь.


5. Undefeated Air Jordan 4 – 18.500$ (45сая)

2005 онд үйлдвэрлэгдсэн Жорданы ховор загваруудын нэг бөгөөд ердөө 79 хосыг л худалдаанд гаргажээ.


4. Air Yeezy 2 (Red October ) – 20.000$ (48сая)

Та анзаарсан бол энэхүү пүүзийг реппер Канье Вест өмсдөг билээ. “Nike” компани үүнийг улаан өнгөтэй хийсэн нь үнэхээр зоригтой алхам болсон юм.

Учир нь эрчүүдээсээ илүү эмэгтэйчүүд л худалдаж авах болно шүү дээ.


3. Nike Air Mag – 37.500$ (91сая)

2011 онд “Ирээдүй рүү аялсан нь” киноны гол дүрийн жүжигчин  Марти "McFly” уг кинонд тоглохдоо өмсдөг бөгөөд Nike болон Ebay-тэй хамтран  1510 хосыг гаргаж жүжигчин Паркинсоны буяны үйлсэд зориулж мөнгө босгохоор дуудлага худалдаа хийжээ.

Харин реппер  Тайни Темпагийн зарласан дуудлага худалгаагаар энэ загвар $37.500 ам.доллар хүрсэн юм.


2. Diamond Encrusted Air Force 1 – 50.000$ (121сая)

Спорт гутал, үнэт эдлэлийн хоббитой реппер Биг Бой сонирхлоо нэгтгэж 13 каратын очир эрдэнээр  энэхүү пүүзийг захиалгаар чимэглүүлж байсан ба Big Kidz Foundation-ийн буяны байгууллагад зориулж мөнгө хураахын тулд дуудлага худалдаагаар зарсан.


1. “Air Jordan 12 Flu Game”- 104.000$ (250сая)

1997 оны НБА-ын финал буюу Майкл Жорданы алдарт ханиадтай байхдаа өмсөж тоглож байсан пүүз дуудлага худалдаанд орж 104.765 долларын үнэ хүрсэн байна. Ийнхүү спортын түүхэн дэх хамгийн өндөр үнэ хүрсэн пүүз болжээ.

Майкл Жордан ханиадны улмаас тус тоглолтыг өнжихөө шахсан хэдий ч талбай дээр гарч тоглон Юта Жаззын эсрэг 38 оноо авч байсан юм. Энэхүү  пүүзийг Грэй Фаннел хэмээх хүн эзэмшиж байсан бөгөөд Юта Жазз багийн ордны туслахаар ажилладаг байсан Престон Труманаас анх тэрхүү пүүзийг авч байжээ.

Дуудлага худалааны ялагчийг олон нийтэд хараахан зарлаагүй байгаа хэдий ч 104.765 доллароор зарагдсан хэмээн эх сурвалжууд мэдээллэсэн байна.

#World #Most Expensive #Sneakers