"The Dark Tower" нээлтээ хийсэн эхний долоо хоногтоо "Box Office"-ийг тэргүүллээ


Сондор | YOLO.MN
2017-08-07

АНУ-ын алдарт зохиолч Стивен Кингийн бүтээлээс сэдэвлэсэн "The Dark Tower" кино нээлтээ хийсэн эхний долоо хоногтоо "Box Office"-ийг тэргүүллээ. Тэгвэл жагсаалтыг хоёр долоо хоног тэргүүлсэн драм, триллер жанрын "Dunkirk" кино 17.6 сая ам.долларын орлогоор II байрт бичигдсэн байна. "Comscore"-ийн мэдээлснээр, "Sony"-ийн бүтээл шинжлэх ухааны сэдэвтэй, уран зөгнөлт "The Dark Tower" кино АНУ, Канадын зах зээлээс 19.5 сая ам.долларын орлого олжээ.

Харин энэ дүн нь 2017 онд дэлгэцэнд гарч, "Box Office"-ийг орлогоороо тэргүүлсэн кинонууд дотроос хамгийн бага орлого болж байна.

Үүнээс гадна, шинээр нээлтээ хийсэн онцлох кинонуудын нэг болох "Kidnap" 10.2 сая ам.долларын орлогоор V байрт жагсжээ. "Box Office"-ийн өнгөрсөн долоо хоногийн нийт орлого өмнөх оны мөн үетэй харьцуулахад дөнгөж тэн хагастай нь тэнцэж байна. Одоогоос нэг жилийн өмнө "Warner Bros"-ийн бүтээл "Үхлийн салаа" кино нээлтээ хийсэн даруйдаа үзэгчдийн хүртээл болж, 133.7 сая ам.долларын орлого олж байсан юм.

#box office #movie #Leads