Daesung-ийн шинэ дууны клипэнд Kim Seon Ho, Moon Ga Young нар хамтран тоглоно


Б.Саранчимэг | YOLO.MN
2024-02-26

Хэдхэн хоногийн өмнө BIGBANG хамтлагийн Daesung-ийн R&D компаниас түүнийг "Falling Slowly" хэмээх шинэ дуугаа гаргах гэж буйг мэдэгдсэн билээ. Тус дууны клипэнд жүжигчин Kim Seon Ho, Moon Ga Young нар хамтран тоглох аж. 

Kim Seon Ho, Moon Ga Young нар 2019 онд “Welcome to Waikiki 2” цувралд хосуудын дүрийг бүтээж байжээ. 

Daesung эргэн ирэлтээсээ гадна гуравдугаар сарын 16, 17-нд "D’s ROAD in SEOUL" фен уулзалтыг төлөвлөж байгаа аж. Харин шинэ дуу нь фен уулзалтаас өмнө цацагдах юм. 

Эх сурвалж: Soompi 

#мэдээ