"ХЭРХЭН НАЙЗТАЙ БОЛОХ ВЭ?"


ССҮТөв | YOLO.MN
2017-02-10

mail  Yolo.mn сайтын редакци нь ямар нэгэн асуудал тулгарсан уншигч хүүхдүүдээс захиа хүлээн авч мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн хариу зөвлөгөөг уламжлан хүргэдэг. Ээлжит захиа болон зөвлөгөөг хүргэж байна.

АСУУДАЛ: БИ ХАМГИЙН СҮҮЛД ХЭЗЭЭ УЙЛСНАА Ч САНАХГҮЙ БАЙНА sad

Сайн байна уу? Би одоо 16 настай. Үнэнийг хэлэхэд би бараг хамгийн сүүлд хэзээ уйлснаа ч санахгvй байна. Мөн би хүүхэд, амьтанд дургүй. Магадгvй намайг маш хатуу сэтгэлтэй гэж хэлж болох байх. Тиймдээ ч найз нөхөд байдаггvй байх. Яаж найзтай болох вэ?

ЗӨВЛӨГӨӨ: ЧИ ӨӨРИЙНХӨӨ ЮУ МЭДЭРЧ БАЙГААГ ҮГЭЭРЭЭ ХЭЛЖ, ТАЙЛБАРЛАЖ БАЙГААРАЙ

Сайн байна уу, захиа бичсэнд баярлалаа. Өөрийнхөө дутагдалтай талаа олж харан түүнийг засахыг хичээж байгаа чинь маш сайн байна. Найзтай болох аргуудаас дурдвал, ижил сонирхолтой хүүхдүүдийн бүлгийг олох, гэртээ эсвэл төрсөн өдөртөө урих, тааралдах бүртээ инээмсэглэж түрүүлж мэндлэх, мессеж бичих гээд олон аргууд байна. Гэхдээ найзтай болох хамгийн шилдэг арга нь эхлээд өөрийгөө ойлгох юм. Тэгснээр чи өөртөө тохирох хамгийн сайн найзаа олж чадна.  

Хүн уйлахгүй бол хатуу сэтгэлтэй, өрөвч биш гэсэн үг огтхон ч биш. Уйлж байгаа нь эсрэгээрээ эрүүл бас зоригтой байгаагийн шинж. Өөрөөр хэлбэл уйлах нь дотоод мэдрэмжүүдээсээ зугтаахгүйгээр ухамсарлаж байгааг илтгэдэг. Харин удаан хугацаагаар уйлахгүй байгаа нь мэдрэмжээ дарж, хориглож байгаагийн бас өөрийнхөө дуу хоолойг сонсохгүй байгаагийн шинж. Энэ нь мөн чамайг эрэгтэй юу эсвэл эмэгтэй юу гэдэгтэй холбоотой. Нийгмийн тогтоосон жишгээр хөвгүүд уйлахгүй байхыг хичээсээр энэ байдалд нь хэвших нь олон. Тиймээс чи өөрийнхөө юу мэдэрч байгааг үгээрээ хэлж, тайлбарлаж хэвших хэрэгтэй.

Хүүхэд амьтанд яагаад дургүй вэ гэдгээ өөрөөсөө асуугаарай. Шалтгаануудыг жагсааж бичиж болно. Эндээс магадгүй чиний асуудлын зангилаа гарч ирэх боломжтой. Хэрвээ ямар нэг тодорхой шалтгаан олдохгүй өөрөө ч ойлгохгүй байвал хамгийн сайн арга нь өөрийн биеэр сэтгэл судлаачтай уулзаж дэлгэрэнгүй ярилцах юм. Чамд амжилт хүсье.

 

#АСУУМААР булангийн бусад захиа болон зөвлөгөөг унших бол ЭНД дарна уу.

 

Сэтгэл Судлалын Үндэсний Төвийн Туслах сэтгэл судлаач Б.Алтанцэцэг

Хэрэв чамд хэн нэгэнтэй ярилцаж чадахгүй, ганцаараа шийдвэрлэхэд бэрхшээлтэй асуудал байгаа бол yolo@mongolcontent.mn хаяг руу кириллээр, дэлгэрэнгүй бичиж цахим шуудан ирүүлснээр бид мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн зөвлөгөөг хүргэж чамд тус болоход хэзээд бэлэн байх болно. Жич: Бид мэдээллийг чандлан хадгалах бөгөөд хариуг сайтад нийтлүүлэхийг хүсэхгүй тохиолдолд захидалдаа дурдана уу. Бид хариу зөвлөгөөг 7-10 хоногийн дараа хүргэх болно.

 

#Problem #Teenagers #Friends #School