Emily in Paris цувралын 5-р улирал Emily Cooper-ийн Итали дахь шинэ адал явдлаар эргэн ирнэ. Тус цуврал Netflix-д энэ жилийн 12-р сарын 18-нд цацагдана. Саяхан Netflix компанийн сэтгүүлд найруулагчдын өгсөн мэдээллээр энэ улиралд ямар үйл явдлууд өрнөх тухай танилцацгаая.
Юун түрүүнд кино бүтээгч Darren Star “Энэ улирал Rome ба Paris гэх хоёр хотын түүхийн тухай онцлон өгүүлнэ” гэж хэлжээ. Мөн “Emily хайр болон ажил амьдралаа илүү сайн зохицуулж сурна” гэж байв.
Шинэ улиралд Emily зөвхөн Rome биш Venice-д хүртэл аялж буй дүр зургууд багтсан байна. “Emily-гийн дараагийн аялалыг Paris-аас Rome-ийн түүх рүү хөтлөн харуулах гэж байгаадаа баяртай байна” хэмээн Star хэлжээ.
Жүжигчид болох Collins, Philippine Leroy-Beaulieu (Sylvie Grateau), Ashley Park (Mindy Chen), Lucas Bravo (Gabriel), Samuel Arnold (Julien), Bruno Gouery (Luc), William Abadie (Antoine Lambert), Lucien Laviscount (Alfie), Eugenio Franceschini (Marcello), Thalia Besson (Genevieve) нар эргэн тоглоно. Paul Forman (Nico), Arnaud Binard (Laurent G.) ч мөн эргэн ирнэ.
Харин шинээр Bryan Greenberg (Jake), Michèle Laroque (Yvette), Minnie Driver (Princess Jane) нар нэгдэж байгаа юм.
Өмнөх улиралд Emily Италид нүүж ирэн Agence Grateau-ийн Rome дахь оффисыг нээсэн. Гэсэн ч Парис хотноо ч түүний дүр үргэлжлэн гарна. Star-ын хэлснээр энэ өөрчлөлт нь үзэгчдийг шинэ газруудад хүргэж, илүү өргөн цар хүрээтэй кино болохыг харуулах зорилготой юм.
Emily in Paris-ийн 4-р улирал өнгөрсөн наймдугаар сард гарч Netflix-ийн Global Top 10-д тэргүүлэн эхний дөрөв хоногтоо 19.9 сая үзэлтэд хүрч байв. Мөн 93 орны жагсаалтад багтан дараалан дөрвөн долоо хоногийн турш хит болсон.
Collins 5-р улирал гарах бяцхан спойлерыг Good Morning America-ийн нэвтрүүлэгт оролцох үеэрээ зарласан. Тэр өөрийн дүр ба шинэ хайрт Marcello-гийн харилцаа хэрхэн өрнөхийг тэсэн ядан хүлээж буйгаа Tudum-д ярьжээ. Тэрээр “Marcello бол Emily-д хэрэгтэй шинэ адал явдал. Бид түүнийг аяллын горимоос цааш гарч ажлын болон хувийн амьдралын зөв тэнцвэрийг олоосой гэж хүсэж байна” хэмээн онцолсон.
Мэдээж хөрш Gabriel ч 4-р улирлын төгсгөлд Emily-тэй хамт байхыг хүсэж буйгаа ойлгосон. Гэвч Collins-ын хэлснээр тэр өөрийнхөө сонголтын үр дүнтэй нүүр тулгарах хэрэгтэй болно гэж байхаас анзаарахад 5-р улиралд Emily болон Gabriel гэх хослол бага гарах бололтой.
Эх сурвалж: tudum
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!