2PM хамтлагийн гишүүн Тэкёон гэрлэх гэж буйгаа зарлалаа


С.Оюундарь | YOLO.MN
ӨНӨӨДӨР

2PM хамтлагийн гишүүн Тэкёон 11-р сарын 01-ний өдөр гэрлэх гэж буйгаа гараараа захиа бичин инстаграм дээр нийтэлсэн байна.

Тэрбээр,

“Сайн байцгаана уу. 2PM-ийн Тэкёон байна.

Намайг үргэлж хайрлаж, дэмждэг фенүүддээ өөрийн биеэр энэ мэдээг дуулгахын тулд гараараа захиа бичихээр шийдлээ.

2PM-д дебут хийснээс хойш 19 жил өнгөрчээ. “Superstar Survival”-нд оролцож байсан балчир 19 настай байхаас минь өнөөдрийг хүртэл та бүгд намайг дэмжиж байсан болохоор л би өдий зэрэгт хүрсэн. Тиймээс энэхүү мэдээг хамгийн түрүүнд та бүхэнд дуулгах нь зөв юм шиг санагдлаа.

Би амьдралаа намайг ойлгож, надад итгэдэг хүнтэй өнгөрүүлнэ хэмээн өөртөө амласан. Бид бие биеийнхээ дэргэд байж хамтдаа амьдралын урт замыг туулахаар шийдсэн.

Намайг одоо байгаа байр сууринд минь хүргэж өгсөн фенүүддээ дахин талархлаа чин сэтгэлээсээ илэрхийлье. Та бүгдийн хайр болон урмын үгс надад ямар их хүч өгдөг гэдгийг та нар төсөөлж ч чадахгүй байх. Би цаашид ч гэсэн өөрийн хамгийн сайнаараа 2PM-ийн гишүүн, жүжигчин мөн хувь хүн Тэкёоныхоо хувиар та бүгдийн хайр болон итгэлийг эргүүлж төлөх болно оо.

Гадаа хүйтэрч байгаа учраас эрүүл мэнддээ анхаараарай. Энэхүү урт захиаг минь уншсанд баярлалаа.

Гүнээ хүндэтгэсэн, Ок Тэкёон” гэж бичжээ.

Ок Тэкёон 2020 онд алдартай биш бүсгүйтэй үерхэж буйгаа хүлээн зөвшөөрсөн. 6 жилийн турш үерхсэний эцэст Парисын Эффелийн цамхгийн өмнө Тэкёоны романтикаар найз бүсгүйдээ гэрлэх санал тавьж буй зураг энэ оны хоёрдугаар сард цахим орчноор тархан нийтийг шуугиулаад амжсан билээ. Тэр үед од маань уг цуурхлыг үгүйсгэж байсан юм. Ойрын эх сурвалжуудын мэдээлж буйгаар хосын хурим ирэх жилийн хавар болох магадлалтай байна.

Эх сурвалж: allkpop

#2PM #Тэкёон