"Эмэгтэйчүүдийн улс төрийн манлайлал 2026" хөтөлбөрийг зарлалаа


Т.Онон | YOLO.MN
ӨЧИГДӨР

Өөрчлөлтийн төлөөх эмэгтэйчүүд ТББ нь ардчилсан боловсролыг дэмжигч ХБНГУ-ын Конрад-Аденауэр-Сангийн дэмжлэгтэйгээр “Эмэгтэйчүүдийн улс төрийн манлайлал” (WPLP) хөтөлбөрийг зохион байгуулна.

Энэхүү хөтөлбөрт улс төрийн шийдвэр гаргах үйл явцад утга учиртайгаар оролцон, нийгмийн эерэг өөрчлөлтийг бий болгох зорилго, эрмэлзэл бүхий улс төр, нийгмийн идэвх, оролцоотой эмэгтэйчүүд оролцох боломжтой.

Хөтөлбөрт хамрагдсанаар:

  • Ардчилсан нийгмийн үнэт зүйлс, хүний эрх, жендэрийн шударга ёсны ойлголт мэдлэгээ бэхжүүлэх
  • Улс төр, нийгмийн оролцоо, манлайлал, хамтын ажиллагааны ур чадвараа сайжруулах
  • Эмэгтэйчүүдэд нийтлэг тулгамддаг нийгэм, улс төрийн асуудлыг даван туулах, улмаар нийгмийн эерэг өөрчлөлтийг хамтын манлайллаар бий болгох стратегийг бүтээлцэх, өөр өөрийн онцгой туршлага, манлайлах хэв маягтай эмэгтэйчүүдийн дэмжлэгийн бүлэгтэй болох боломжтой юм. 

Хөтөлбөр нь сургалт, уулзалт хэлэлцүүлэг, танилцах аялал, менторшип уулзалтууд, бага хурал зэрэг үйл ажиллагаануудаас бүрдэх болно.

Хөтөлбөрт хамрагдахыг хүсэгчдэд тавих шаардлага:

  • 28 - 40 насны эмэгтэй (2026.03.20-ны өдрийн байдлаар)
  • Нийгмийн эерэг өөрчлөлтөд хувь нэмрээ оруулах хүсэл эрмэлзэлтэй
  • Улс төрийн, шийдвэр гаргах түвшинд идэвхтэй оролцох зорилготой
  • Хоёр ба түүнээс дээш жил ажилласан туршлагатай
  • Хөтөлбөрийн туршид буюу 4 сарын 4-ний өдрөөс 6 сарын 6-ны өдрийн хооронд  Бямба гараг бүрт мөн 1-2 ажлын өдөр (очиж танилцах аяллын өдөр) нийт 50 цагийн хөтөлбөрт бүрэн хамрагдах боломжтой байх.

Хөтөлбөрт 21 оролцогч шалгаран оролцоно.
Онлайн өргөдлийн маягтыг 2026.03.22-ны 23:59 хүртэл ЭНД дарж авна.

#мэдээ