Олон улсын өсвөрийн энтрепренёруудын уралдаан зарлагдлаа


YOLO.mn | YOLO.MN
2019-02-20

Гарааны бизнес, энтрепренёр, инновац зэрэг ойлголтуудыг мэдэх үү?

Монгол хүнд энэ чиглэлийн мэдлэг боловсрол, ур чадвар зайлшгүй шаардлагатай болсон энэ үед Хүүхдийг Ивээх Сан болон Хөгжлийн Шийдэл ТББ энтрепренёр болох хүсэл эрмэлзэлтэй хүүхэд, залуусыг дэмжин, ахлах ангийн сурагчдын дунд Өсвөрийн Энтрепренёруудын уралдааныг гурав дахь жилдээ зохион байгуулж байна.

Гэрэл зураг: 2017 оны Best хөтөлбөрийн үеэр

Global Youth Entrepreneurship Challenge (GYEC) буюу Өсвөрийн Энтрепренёруудын уралдаан нь Япон улсын “Center for Entrepreneurship Development” байгууллага болон Индонезийн “Surya” институтээс зохион байгуулдаг, өсвөр үеийнхний бүтээлч сэтгэлгээг шинжлэх ухаантай уялдуулан хөгжүүлэх зорилготой олон улсын уралдаан юм.

Өсвөрийн Энтрепренёруудын уралдаан улсын болон олон улсын түвшинд ХОЁР ҮЕ ШАТААР явагдана.

  1. Эхний шатанд шалгарсан багууд улсын тэмцээний эцсийн шатанд орох эрх мөн бизнес энтрепренёршип ур чадвар олгох “BEST” хөтөлбөрт үнэ төлбөргүй хамрагдана.
  2. Нэг сарын “BEST” хөтөлбөрт хамрагдаж, хэрэглэгч төвтэй шийдлийг загварчлах, бизнес модель болон бизнесийн төлөвлөгөө боловсруулах зэрэг цогц хичээл үзнэ.

 Улсын тэмцээний эцсийн шатанд шалгарсан нэг баг “Global Youth Entrepreneurship Challenge – 2019” тэмцээнд Монгол Улсыг төлөөлөн оролцох эрх авна.

Улсын болон олон улсын тэмцээний үеэр сурагчид багаар хуваагдан, өгөгдсөн сэдвийн дагуу 12 цагийн дотор бизнес санаагаа боловсруулж, бизнес төлөвлөгөө бичин, түүнийхээ дагуу бүтээгдэхүүний загвар гарган өрсөлддөг. Мөн тус бүтээгдэхүүнээ амжилттай бизнес болгох төлөвлөгөөгөө бичгээр болон видео хэлбэрээр Англи, Монгол хэлээр танилцуулдаг ба шилдэг 3 баг Өсвөрийн Энтрепренёруудын уралдааны шагналыг хүртдэг.

2018 оны олон улсын уралдааны шилдэг багуудын илтгэл

1-р байранд орсон Өмнөд Солонгос дахь олон улсын дунд сургуулийн сурагчийн илтгэл

2-р байранд орсон Японы дунд сургуулийн сурагчийн илтгэл

Тусгай байрын илтгэл. Канадын Элит боловсролын институтын сурагч

ХЭН ОРОЛЦОХ БОЛОМЖТОЙ ВЭ?

Энэ уралдаанд Улаанбаатар хотын ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчид оролцох боломжтой. Тэмцээнд 8 хүртэлх гишүүний бүрэлдэхүүнтэй багаар оролцоно. Багийн гишүүн тус бүр 15-19 насны сурагч байх шаардлагатай.

Оролцохыг хүссэн баг ЭНЭ линкээр орж бүртгэлийн хуудсыг бөглөнө үү:

Тэмцээний талаарх дэлгэрэнгүй мэдээллийг 11-329361 (Өргөтгөл 26) болон uyanga.enkhjargal@savethechildren.org хаягаас аваарай.

Бүртгэл 2019 оны 3-р сарын 1 хүртэл явагдана.

Хүүхдийг Ивээх Сангийн Хүүхдийн ядуурлыг бууруулах хөтөлбөрийн тухай илүү дэлгэрэнгүй мэдээллийг ЭНДЭЭС авах боломжтой.

Өмнөх жилүүдийн Өсврийн Энтрепренёруудын уралдааны гэрэл зургаас....

#Өсвөрийн_Энтрепренёруудын_Уралдаан