Дуучин Селена Гомез, продюсер Бенни Бланко нарын болзоо ил боллоо


YOLO.mn | YOLO.MN
2024-01-05

Дуучин Селена Гомез шинэхэн найз залуу  продюсер Бенни Бланкотай энэ Лхагва гарагт Лос Анжелес Лэйкерс-Майами Хит багийн тоглолтыг үзжээ. Тэд тоглолтын үеэр тэврэлдэж ихэд дотно харилцаатай байсан аж.   Тэд биесээ олон жилийн өмнөөс мэддэг байсан төдийгүй дуучин бүсгүйн Revival цомог дээр хамтарч ажиллаж байжээ. Арванхоёрдугаар сарын эхээр тэдний болзооны цуурхал гарч, болзоод зургаан сар болж буй гэх мэдээлэл Инстаграммд шуугиан дэгдээсэн билээ. Ийн хосууд хамтдаа цагийг өнгөрөөх болсноо албан ёсоор зарлаад байна.  

Эх сурвалж: TeenVogue 

#мэдээ