ЭЕШ: Гэрээний хуудас ба түүний анхаарах зүйлс


Гэрээний хуудас гэж юу вэ? Гэрээний хуудас нь таны зураг болон товч мэдээллийг агуулсан, шалгалтад орсныг гэрчлэх хуудас юм.

Шалгуулагчдыг суудлын хуваарийн дагуу байраа эзлэхэд таны хувийн мэдээлэл бүхий гэрээний хуудсыг ширээн дээр бэлтгэн тавьсан байх бөгөөд хувийн мэдээллийн үнэн зөв эсэхийг сайтар нягтлан, арын нүүрэнд байгаа шалгалтын үед баримтлах зарчим, дэгтэй танилцан гарын үсэг зурж баталгаажуулахыг хянагч багшаас анхааруулна.

Шалгалтын зарчим дэгт зааснаар "Шалгалтын анги танхимд бусдад саад болох болон хуурч мэхлэх аливаа техник хэрэгсэл авч орох, ашиглах, ном сурах бичиг, гарын авлага, тооны машин, томьёоны хураангуй ашиглах, бусдад туслах, тусламж авахыг оролдох, эд зүйл дамжуулах"-ыг хориглосон байдаг.
Шалгуулагчдадаа амжилт хүсье. wink

 

Эх сурвалж: Боловсролын Үнэлгээний Төв

#Мэргэжил #Оюутан #Сурагч #ЭЕШ #Lesson #МонголХэл