Яг одоо Netflix-с анхаарал татаж буй 5 К-драма


Б. Мөнхтуяа | YOLO.MN
2023-09-11

Үргэлж шинэ, содон уран бүтээлээр контентын сангаа шинэчилж байдаг Netflix-с онцолсон хамгийн өндөр хүлээлттэй байгаа 5 К-драмаг хүргэж байна. 

A Time Called You 

Цацах тов: Есдүгээр сарын 8 

Нийт ангийн тоо: 12 

Тайлбар: Хан Жүн Хигийн найз залуу Ко Ён Жүн нэг жилийн өмнө нас барсан бөгөөд тэрээр энэхүү үйл явдлыг даван туулж чадахгүй байгаа нэгэн. Хан Жүн Хи санамсаргүй байдлаар 1998 он руу буцаж, ахлах сургуулийн сурагч Квон Мин Жу болон хувирна. Тэнд тэрээр ахлах сургуулийн сурагч Нам Си Хэонтой уулзах бөгөөд Нам Си Хэон түүний нас барсан найз залуу Ко Ён Жүнтэй усны дусал мэт ижилхэн байна. 

Song of the Bandits 

Цацах тов: Есдүгээр сарын 22 

Нийт ангийн тоо: 12 

Тайлбар: 1910-1945 оны Японы колоничлолын үе. Одоогийн Хятадын зүүн хойд хэсэг болох Гандо хотод цугларсан солонгосчууд гэр орноо хамгаалахаар тэмцэх болно. 

The Uncanny Counter (Season 2) 

Дуусах тов: Есдүгээр сарын 3 

Нийт ангийн тоо: 12 

Тайлбар: Хэдийн үзэгчдийн хүртээл болсон цуврал дахин шуугиан тарилаа. 

Behind Your Touch 

Дуусах тов: Аравдугаар сарын 1 

Нийт ангийн тоо: 16 

Тайлбар: Йе Бун хэмээх малын эмч, мөрдөгч Жан Кюл хоёр хамтдаа нэгэн гэмт хэргийг илрүүлэх болно. Цацагдахаасаа өмнө К-драма сонирхогчдын дунд алдартай болсон уг цуврал чамд таалагдана гэдэгт итгэлтэй байна. 

Destined With You 

Дуусах тов: Аравдугаар сарын 12 

Нийт ангийн тоо: 16 

Тайлбар: 300 жилийн өмнөх хориотой номыг олсон эмэгтэй болон уг номын золиос болсон эрэгтэйн хайр дурлалыг харуулах болно. 

Эх сурвалж: whats-on-netflix.com 

#мэдээ