Бороонд эмордог хүн далд сэтгэл гутралтай байх магадлалтайн 6 шинж


Б. Мөнхтуяа | YOLO.MN
2023-07-04

Бүүдгэр тэнгэр, асгарсан бороотой өдрүүд үргэлжилсээр... Яагаад ч юм бороо орохоор  хөнгөн гуниг төрж, сэтгэл хоосроод, ганцаараа дуу сонсож чиллрэхийг хүсдэг үү?

Тэгвэл энэ бүхэн зөвхөн цаг агаараас болж буй биш таны сэтгэл санааны тогтворгүй байдал, үргэлж хамт байсан ч анзаараагүй далд нуусан сэтгэл гутралтай тань холбоотой байж болох юм. 

 Сэтгэл гутрал гэдэг ихэнх хүний төсөөлж байснаас илүү төвөгтэй асуудал. Хэн нэгнийг гаднаас нь харахад зүгээр мэт санагдах ч үнэндээ тэд далд сэтгэл гутралтай байх тохиолдол олон бий. Бид өөрсдийн мэдрэмжээ бусадтай хуваалцах хэрэгтэй. Сэтгэл хөдлөлөө дотроо хадгалах нь өөрийгөө алдах, сэтгэл гутралд орох эрсдэлтэй юм. 
Ингээд далд сэтгэл гутралтай хүмүүсийн 6 шинжийг хүргэж байна.

Амархан уурлах

Уур хилэн, цочимтгой байдал нь сэтгэл гутралын гол шинж тэмдэг бөгөөд ихэнх тохиолдолд хүмүүс үүнийг үл тоомсорлодог. Зарим тохиолдолд уур хилэн нь хоёр туйлт эмгэгийг буруу оношлоход хүргэнэ.

Их унтах

Сэтгэлээр унаж, түүнийгээ нуух гэж оролдвол эцэст нь ядарч туйлддаг. Энэ нь их унтаж, эсвэл байнга ядарч сульдсан мэт шинж тэмдгээр илэрдэг.

Сэтгэл хөдлөлөөр хооллох

Зарим хүмүүс сэтгэл хөдлөлдөө хэт автан шаардлагатай хэмжээнээсээ илүү иддэг бол зарим нь сэтгэл гутралаасаа болж огт хоол идэхгүй байх тохиолдол бий. 

Донтох 

Аливаа зүйлд донтох нь сэтгэл гутрал, түгшүүр, айдсаас улбаатай. Гэхдээ заримдаа дэлгүүр хэсэх, утасны тоглоом хэт их тоглох хандлага нь өөрийгөө эдгээх эмчилгээ болж болно.

Өөрийгөө тусгаарлах

Ихэнх сэтгэл гутралтай хүмүүс өөрийгөө бусдаас тусгаарлаж, олон цагийг ганцаараа өнгөрөөдөг. Эдгээр хүмүүсийн нэг хэсэг нь сэтгэл гутралаа нуухыг хүсдэг бол нөгөө хэсэг нь сэтгэл гутралд орсноо мэдээгүй байдаг. Иймд тэд бусадтай хамт байх нь хэцүү санагддаг аж.

Сэтгэл хөдлөлийн хурцадмал байдал 

Сэтгэл хөдлөлөө нууснаар чи түүнээс ангижрахгүй, харин ч улам ойртоно гэдгийг санаарай. 

Эх сурвалж: awarenessact.com

#Сэтгэл зүй