Өнөөдөо Сөүлийн Санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс HYBE компанийн төв байр болох Ёнсан-гу дахь байранд шалгалт, битүүмжлэх үйл ажиллагаа явуулж байна.
Цагдаа нар HYBE-ийн дарга Bang Si Hyuk-ийн хууль бус болон залилангийн сэжигтэй гүйлгээг мөрдөн шалгаж байгаа юм.
Дарга Bang нь 2019 онд IPO (нийтэд хувьцаа гаргах) хийхгүй гэж HYBE-ийн хувьцаа эзэмшигчдэд хэлж, тэднийг хувьцаагаа зарахаар итгүүлсэн ч дараа нь IPO явуулж, тэрбум тэрбумын ашиг олсон хэргээр буруутгагдаж байна.
IPO (Initial Public Offering) гэдэг нь анх удаа олон нийтийн хөрөнгийн зах зээлд компанийн хувьцааг гаргаж, “хувийн” буюу хувь хүмүүсийн эзэмшилтэй байсан компанийг “олон нийтийн компани” болгох үйл явц юм. Энэ үед хувьцаа маш өндөр үнэлгээтэй болж, хувьцаа эзэмшигчид их хэмжээний ашиг хүртэх боломжтой болдог.
Мөн тэрээр хөрөнгө оруулагчдыг хувийн хөрөнгө оруулалтын сангийн тусгай зориулалтын корпорацид (SPC) хувьцаагаа зарахаар тулгасан гэж шалгагдаж байна.
Тус сангийн гурван удирдлагын хоёр нь HYBE-ээс гаралтай бөгөөд аль аль нь Bang даргатай ойр дотны хүмүүс гэж мэдэгдэж байна.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!