Ширүүн өрсөлдсөн цувралын эцэст Металлууд финалд шалгарлаа


А. Эрхэмбаяр | YOLO.MN
2023-04-08

Сагсан бөмбөгийн Үндэсний Дээд лигийн плей-оффын хагас шигшээ шатанд учраа таарсан Завхан Бродерс болон Тэнүүн Өлзий Металл багуудын цувралын зургаа дахь тоглолт UG Arena-д боллоо.

Хоёр өдрийн өмнө цувралын тав дахь тоглолтод хожигдоод байсан Тэнүүн Өлзий Металл энэ удаа багийн гол довтлогч Кристофер Блейкийн ачаар 84-98 харьцаагаар хожив. Ийнхүү тэд цувралд 4-2 харьцаагаар Завхан Бродерсыг илүүрхсэнээр финалд Эрдэнэтийн Уурхайчидтай тоглохоор болсон.

Багийн гол тоглогч болох Энхбатын Дөлгөөн, Б.Мөнхтүвшин нарыг бэртлээр алдсан Бродерст Даймонд Стөүн байсан. Гэвч тэдний тоглолтын төгсгөл дэх олон удаагийн яарсан шийдвэрүүд ойрхон байсан онооны зөрүүг холдуулснаар хожигдлоо.

#Мэдээ