Kai яаралтай цэргийн алба хаахаар явна


Д.Даваажав | YOLO.MN
2023-05-04

Тавдугаар сарын 3-ны өдөр SM Entertainment-аас  EXO хамтлагийн гишүүн Кай энэ сард албан ёсоор цэргийн алба хаахаар явах гэж буй тухай мэдээлэв. Тэд хэлэхдээ "Кай энэ жил EXO-гийн шинэ уран бүтээлд бэлдэж байсан ч саяхан гарсан “Цэргийн хүн хүчний удирдах газрын журмын өөрчлөлт”-с шалтгаалан ирэх тавдугаар сарын 11-нд цэрэг татлагын сургалтын төвд очихоор болсон. Тэнд тэр цэргийн анхан шатны сургалтад хамрагдан цэргийн алба хаахаар явна" гэжээ. 

SM Entertainment ирэх өдрүүдэд түүний цагийн хуваарийг зарлахгүй, бас ямар нэгэн онцгой арга хэмжээ төлөвлөөгүй гэж мэдээлсэн байна. 

Эх сурвалж: allkpop

#Оддын тухай