ЭЕШ-ын шалгуулагчид суудлын хуваариа өнөөдрөөс хэвлэн авна


Сондор | YOLO.MN
2022-05-25

Элсэлтийн ерөнхий шалгалтын суудлын хуваарийг шалгуулагч бүртгэлийн дугаар болон нууц үг ашиглан өнөөдөр буюу тавдугаар сарын 25-наас эхлэн хэвлэн авах боломжтой боллоо.

Энэ жилийн ЭЕШ-д 36400 орчим шалгуулагч хамрагдахаар бүртгүүлснээс 29 мянга гаруй нь энэ жил ЕБС төгсөж байгаа сурагчид бол үлдсэн 7000 гаруй хүүхэд нь өмнөх жилийн төгсөгчид болон дахин шалгалт өгөхөөр бүртгүүлсэн шалгуулагчид юм.

Шалгуулагчдын дийлэнх нь математик, нийгэм, англи хэл гэсэн хичээлүүдээр шалгалт өгөхөөр бүртгүүлсэн бол түүх, газарзүй, орос хэл зэрэг хичээлүүдэд бүртгүүлсэн нь цөөн байна. Энэ нь тухайн шалгуулагчийн мэргэжил сонголт, их дээд сургуулийн мэргэжлийн чиглэлд тавигдаж буй шаардлагаас хамаараад өөр байдагтай холбоотой.

#Мэдээ