"Түүнтэй чатлах гэхээр "аан..., ммм..." гэх мэт л хариу ирэх юм"


Сондор | YOLO.MN
2016-10-17

mail Yolo.mn сайтын редакци нь ямар нэгэн асуудал тулгарсан уншигч хүүхдүүдээс захиа хүлээн авч мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн хариу зөвлөгөөг уламжлан хүргэдэг. Ээлжит захиа болон зөвлөгөөг хүргэж байна.

АСУУДАЛ: Энэ удаад би түүнтэй харилцаж чадах болов уу?

Сайн байна уу би 11-р ангийн сурагч 16 настай
Гурван жилийн өмнөөс нэг хөвгүүнд сайн болчихсон, одоо тэр 12-р анги 17 настай. Гэхдээ тэр намайг танихгүй л дээ. Ноднин чат бичих гэж оролдож үзсэн “аан... мм...” гэх зэрэг товчхон хариултыг өгсөн. Энэ удаа би түүнтэй чаталж болох болов уу, хэрвээ чат бичвэл юу гэж бичих ёстой вэ, эхлээд би түүнтэй  найзын харилцаа үүсгэхийн тулд юу гэж чатлах ёстой вэ?

 

ЗӨВЛӨГӨӨ: Илүү их мэдлэгтэй, хөгжилтэй байж чадвал хэнтэй ч хамаагүй ярилцаж чадна

Сайн уу, найз минь. Бусадтай ярилцлага өрнүүлэхийн тулд чи өөртөө итгэлтэй, нээлттэй байх хэрэгтэй. Тиймээс чамайг ямар нэг шинэ зүйлийн талаар уншиж судлаасай гэж хүсч байна. Чи илүү их мэдлэгтэй, хөгжилтэй байж чадвал хэнтэй ч хамаагүй ярилцаж чадна. Мөн ярилцлага чинь амжилттай байх болно. Чамд амжилт хүсье.

“Сэтгэл Судлалын Үндэсний Төв”-ийн 
сэтгэл судлаач Б.Ганзул

Хэрэв чамд хэн нэгэнтэй ярилцаж чадахгүй, ганцаараа шийдвэрлэхэд бэрхшээлтэй асуудал байгаа бол yolo@mongolcontent.mn хаяг руу кириллээр, дэлгэрэнгүй бичиж цахим шуудан ирүүлснээр бид мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн зөвлөгөөг хүргэж чамд тус болоход хэзээд бэлэн байх болно. Жич: Бид мэдээллийг чандлан хадгалах бөгөөд хариуг сайтад нийтлүүлэхийг хүсэхгүй тохиолдолд захидалдаа дурдана уу. Бид хариу зөвлөгөөг 7-10 хоногийн дараа хүргэх болно.

 

#Problem #Асуудал #Хайр #LOVE #Teenagers #Chat