EXO хамтлагийн KAI-н дараагийн соло уран бүтээл тун удахгүй


Х.Даваахүү | YOLO.MN
2023-03-06

EXO хамтлагийн гийн гишүүн Кай гурав дахь соло мини цомог болох ‘Rover’-оо зарлалаа. Хоёрдугаар сарын 17-ны өдөр   EXO Twitter хаягаараа дамжуулан “Rover”-ийн постерийг нийтэлсэн байна. Мэдээллийн дагуу мини цомог гуравдугаар сарын 13-ны 18:00 цагт гарахаар төлөвлөжөө. Түүний постер нь өвөрмөц бөгөөд шинэ өнгө төрхийг харуулж байгаа юм. Мөн гуравдугааp сарын 13-нд EP гарах хүртэл хэд хэдэн постер  гарах магадлалтай гэнэ. Цомог нь гол дууг оруулаад зургаан дуутай байх юм.

Түүний хоёр дахь цомог "Peaches" 2021 оны арваннэгдүгээp сард гарахдаа iTunes-ийн шилдэг цомгийн жагсаалтыг 65 бүс нутагт тэргүүлж байсан билээ. Тиймээс энэ удаа ч шүтэн бишрэгчид нь өндөр хүлээлт тавиад байгаа юм. 

Ташрамд дурдахад EXO Японд байгаа шүтэн бишрэгчидтэйгээ видеогоор мэндчилсэн байна. Найман гишүүн бүгд таван жилийн дараа анх удаа камерын өмнө цугларч, дөрөвдүгээр сарын 15,16-нд Saitama хотод болох "The Best" нэртэй фэн уулзалтад фенүүдтэйгээ биечлэн уулзахаа дуулгажээ. Мөн тус хамтлаг дөрөвдүгээр сарын 8,9-нд Сөүл хотод фэн уулзалтаа зохион байгуулах юм байна.

Эх сурвалж: nme.com 

 

#Дуу хөгжим