“Single's Inferno 5”-ийн оролцогч Жу И Жон агентлагтай гэрээ байгууллаа


Т.Онон | YOLO.MN
ӨЧИГДӨР

Жу И Жон нь саяхан гарсан болзооны шоу “Single’s Inferno”-ийн 5-р улиралд оролцсон юм. Тэгвэл өнөөдөр SPRING ENT мэдэгдэл гаргаж, түүнийг тус компанитай онцгой гэрээ байгуулсныг зарлав. 

Агентлаг:

"Оролцсон бүх нэвтрүүлгийнхээ уур амьсгалыг өөрчилж чаддаг Жу И Жон нь гадаад, дотоод шинж чанараараа дэлхийн хэмжээний жүжигчин болж өсөх асар их нөөц бололцоотой гэдэгт бид итгэлтэй байна. Тэр одоогоор драм, тайзны жүжиг, сурталчилгаа, шоуны дүрүүдэд санал их авч байгаа. Түүнийг амжилттай карьер бүтээхэд нь бид бүхий л дэмжлэгээ харамгүй үзүүлэх болно” хэмээв.

Одоогоор SPRING ENT агентлагт Ko Kyu Phil, Kang Ki Doong зэрэг жүжигчид харьяалагддаг байна.

 

 

#Single’s Inferno 5 #Жу И Жон