Ирэх долоо хоногт ХААНА, ЮУ болох вэ? (02/06-02-12)


А. Арвинбаяр | YOLO.MN
2023-02-03

YOLO.mn сайт ирэх долоо хоногт буюу хоёрдугаар сарын 6-наас 12-ны өдрүүдэд өсвөр үеийнхэн болон залуусын хамрагдах боломжтой эвентүүдийн талаарх мэдээллийг багцлан хүргэж байна.

JOBFAIR '23 - 2.0

Хэзээ: Хоёрдугаар сарын 7, 8-нд 18:30 цагт

Хаана: Тусгаар тогтнолын ордон, 1 давхар (Залуус хөгжлийн төв-д)

Тайлбар:  Шинээр зарлагдсан ажлын байруудад менежерүүд шалгаруулж авах нээлттэй өдөрлөгт залуусыг урьж байна.

Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж авна уу.

MOVIE QUIZ

Хэзээ: Хоёрдугаар сарын 8-ны 19:00

Хаана: Modun tower

Тайлбар: Кино Клубээс зохион байгуулдаг Quiz Night  ковидын хөл хорионоос хойш анх удаа AVhouse-т болох гэж байна. Энэ удаагийн Күйз Мастер-аар өмнө нь 3 удаа 1-р байранд, 1 удаа 2-р байранд орж байсан "Vertigo" баг зохион байгуулж байна.

Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж авна уу.

BLABLA LANGUAGE EXCHANGE

Хэзээ: Хоёрдугаар сарын 9-нд

Хаана:  The Bridge restaurant

Тайлбар: Та хэл сурах сонирхолтой бол тус өдөрлөгт заавал очоорой. BlaBla Language Exchange-ээс долоо хоног бүр зохион байгуулдаг тус эвентэд гадаад хэлээр хоорондоо ярилцаж, дуулж, бүжиглэж, шинэ найз нөхөдтэй танилцах боломжтой юм. 18-с дээш насны хэн бүхэнд нээлттэй гэнэ.

Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж авна уу.

OPEN STAGE

Хэзээ: Хоёрдугаар сарын 11-ны 17:00 цагт

Хаана: VICTORYCENTER ийн Б корпус 6 давхарт STAGEROOM зааланд

Тайлбар: Дуулах хөгжимдөх дуртай залуусын чөлөөт цагаа өнгөрүүлэх орчныг бүрдүүлж хүн бүрд нээлттэйгээр залуус нэг оройг хамтдаа хөгжилтэй өнгөрүүлэх #OPENSTAGE арга хэмжээг. Долоо хоног бүрийн хагассайн өдөр Тэнгис Кино театрын чанх урд  VICTORYCENTER ийн Б корпус 6 давхарт STAGEROOM зааланд зохион байгуулхаaр боллоо. Долоо хоног бүр OPENSTAGE-д оролцсон оролцогчдоос нэг шилдгийг шалгаруулж #OzzoArtistLabel ковер бичлэг хийлгэх эрхээр шагнана.

Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж авна уу.

DREAMERS' DAY SPECIAL: ZUUN ART DOCUMENTARY FILM

Хэзээ: Хоёрдугаар сарын 12-ны 

Хаана: Нийслэлийн Улаанбаатар Чуулга

Тайлбар:  Хөх Нар төв 2022 онд 20 жилийн ойгоо тохиолдуулан ЗҮҮН АРТ ресиденс

хөтөлбөрийг зохион байгуулсан. ЗҮҮН АРТ хөтөлбөр нь том хэмжээний өгөгдсөн орон зайд буюу тухайн газар бүс нутгийн онцлог байдал, үйлдвэр, объект дээр түшиглэн хийгдэж, орон нутаг дахь төр, хувийн аж ахуйн байгууллагын хамтын ажиллагаа мөн дэмжлэгээр хэрэгжсэн. ЗҮҮН АРТ кемпийн уран бүтээлүүд хэрхэн төрж, буй үйл явцыг харуулсан баримтат киног тус өдөрлөгөөс хүлээн авч үзнэ үү.

Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж авна уу.

#Хаана, юу болох вэ?