Сурах хүсэл эрмэлзэл төрүүлэх 6 кино


А.Үүрийнцолмон | YOLO.MN
2023-02-15

Тохирсон киногоо л сонгож үзэж чадвал кино бол урам зориг, бууж өгөхгүй байх сэдэл өгдөг гайхалтай зүйл билээ. Хичээл хийх мотиваци хэрэгтэй үедээ үзэхэд тохиромжтой 6 киног танилцуулж байна. 

1. The pursuit of happyness

Крисийн бүтэлгүй байдлаас болоод эхнэр нь хаяж явснаар энэхүү кино эхэлдэг. Ямар ч мөнгөгүй тэрээр эцэст нь хүүтэйгээ хамт хонох газар ч үгүй болж, маш олон бэрхшээлүүдтэй тулгардаг. Гэсэн хэдий ч тэрээр өөрийн хүсэл эрмэлзэлдээ итгэн шаргуу хөдөлмөрлөснөөр эцэст нь амжилтанд хүрч чадна. 

2. Legally blonde

Эллийн найз залуу нь Харвардад сурахаар болж, илүү ухаалаг хүнтэй хамт байх ёстой хэмээн түүнээс салахаар шийдсэн тухайгаа хэлдэг. Харин Элл өөрийгөө зүгээр л нэг загвар хөөсөн, шаргал үст охин биш гэдгээ батлахын тулд хичээн суралцан Харвардын хуулийн сургуульд амжилттай элсдэг тухай өгүүлнэ. 

3. The theory of everything

Стивен Хокинг их сургуулийнхаа Жэйн хэмээх нэгэн бүсгүйд дурлана. Харамсалтай нь тэрээр хорин нэгхэн насандаа өөрийгөө эдгэшгүй өвчтэй болон ердөө 2 хүрэхгүй жил амьдрах боломжтой гэдгээ мэднэ. Гэсэн хэдий ч Жэйн түүнтэй эцсээ хүртэл хамт байж, тэд хамтдаа бэрхшээлийг даван туулж шинжлэх ухааны салбарт гайхалтай шинэ нээлт хийн, төсөөлж байснаас ч илүү их амжилтанд хүрдэг. 

4. The blind side 

Майкл бол маш том биетэй өсвөр насны хүү ба хичээлийг юман чинээ тоохгүй явсаар өдийг хүрсэн. Гэр оронгүй тэрнийг нэгэн эхнэр нөхөр хоёр өргөж авснаар амьдралд нь асар том өөрчлөлт ирнэ. Тэрээр өөрийгөө сайн сурагч байж чадна гэдгийг олж мэдээд ч зогсохгүй мөн өөрийн гайхалтай хөл бөмбөгийн авьяасаа олж нээдэг. 

5. Good Will Hunting

Вилл Хантинг нь MIT-ийн их сургуульд жижүүрээр ажилладаг энгийн нэгэн. Гэтэл нэгэн удаа хүнд хэлбэрийн математикийн бодлогын бодож чадсанаар профессорынхоо анхаарлыг татдаг бөгөөд  тэрээр Виллд туслахаар шийддэг. 

6. Homeless to Harvard

Энэхүү кино нь Лиз хэмээх эмэгтэйн бодит амьдралаас сэдэвлэн бүтээсэн кино ба 15 настай гэр оронгүй охин хичээл зүтгэлээрээ ахлах сургуулиа төгсөж Харвардын их сургуульд элсэж чадсан тухай гардаг. 

Эх сурвалж: studentglobal.com

#Кино урлаг