Cristiano Ronaldo Instagram-д 500 сая дагагчтай боллоо


Б.Ирээдүй | YOLO.MN
2022-11-22

Португалын шигшээ баг болон Английн Манчестер Юнайтед клубийн хөл бөмбөгчин Cristiano Ronaldo Instagram-д 500 сая дагагчтай анхны хүн боллоо.

Тэрээр энэ оны дөрөвдүгээр сард 400 сая дагагчтай мөн анхных нь болж байв. Түүний араас 376 сая дагагчтай хөл бөмбөгчин Lionel Messi, 372 сая дагагчтай жүжигчин Kylie Jenner, 357 сая дагагчтай дуучин Selena Gomez нар бичигдэж байна.

Cristiano Ronaldo болон Lionel Messi нарын хамт авахуулсан "LouisVuitton"-ы сурталчилгааны зураг Cristiano Ronaldo-ийн Instagram-д 36 сая "like" хүрсэн нь мөн дээд амжилт болоод байв.

#Мэдээ