Б.ХОНГОРЖИН: Жаахан хичээх төдийд л БОЛОМЖ өөрөө тодрон гарч ирдэг


Б.Дариа | YOLO.MN
2022-11-21

/Ярилцлагыг монгол хэлээр доороос уншина уу/

Today we are interviewing Khongorjin, a young adult who is passionate about sharing their knowledge and contributing to society’s issues and talking in depth about her and her Dream Glow book.  


YOLO Hello. Can you introduce yourself to our readers?  

- Hello. I am Khongorjin, the founder of the Dream Glow campaign and the author of the Dream Glow book.  

YOLO Let’s talk about your book 

- I wrote my book during my summer vacation when I was in high school. I had several reasons for writing the book at the time, but one thing stood out the most. It was a desire to share with my peers the way I and other people overcame difficulties and challenges that we face in our adolescent years. My book is mainly about self-learning, adaptability, communication skills, as well as habits, which are the skills that teenagers should have. 

YOLODid you get any advice or support while writing the book? 

- Even though there was a curfew due to the pandemic, it was pleasant to sit at home and write. After editing my draft several times, I first read it to my family, and they gave me good advice from an adult’s perspective. Then, I discussed with my younger cousins about challenges they face, which was also very helpful. The idea of writing a book all by myself sounded really challenging at first, but I tried to convey my ideas in my own words. Now looking back, from editing to designing my book cover and correcting grammar mistakes, I gained great experience.  


YOLOEarlier, you mentioned that you had several reasons for writing the book. What are they?  

- Since childhood, I was interested in writing and publishing my own book. I tried writing short stories and tales. In middle school, during my summer vacation, I wrote a book about the childhood stories of my younger sibling and me. One of my best friends illustrated it and together we made a comic book.  

Another reason is when I was a highschool student, I used to voluntarily teach academic subjects to younger students. During the pandemic, I taught at ger districts, and I realized the problems they were facing when learning. I saw a pattern in their problems.  

In my junior year of high school, I became the champion of the National Public Speaking Competition by raising my voice about educational inequality. The competition incentivized me to write my Dream Glow book.  

YOLO About your teaching experience. What kind of lessons do you teach?  

- For children who live far from the city, I teach the English language and dance. The opportunities for clubs and activities are scarce. That’s why our Uhaalag Maamuu NGO provided as many clubs as possible. 

However, due to the pandemic, our classes became online and more academic classes were taught to middle school students to help them overcome their learning loss. 

I am currently working towards opening my education firm. There I will be teaching and counseling students. 

YOLO Interesting story… Why did you call your book “Dream Glow”? 

- I named it this way because I want everyone’s dream to shine. Through my book, I wanted to convey the idea that every person should make the most of their time and make their dreams shine brighter.  


YOLOIn addition to young people, there is a chapter for parents in your book. Can you explain it?  

- The book is written for parents as well as children. This is because as a child, I read about how self-worth starts with how well the family members respect each other. Also, in my opinion parents’ support plays a huge role in their children’s success. That’s why I wanted to include a chapter for parents.  

YOLO What do you think is the advantage of reading books? 

- In my opinion, it is a great opportunity to learn. A person who reads has a higher concentration and communication skills, and not to mention the creativity. That’s why the advantages of reading are many.  

Through our social media pages, many young people ask questions about their struggles when it comes to reading. In my opinion, people should first start reading a book according to their interest, that would keep them interested and read more.  

YOLO You have advised trying and doing many things to discover ourselves. Can you elaborate?  

- In my opinion, trying various things is a great way to find out what you like and what you don’t.  

Sometimes you will find it on your first try and sometimes you will know whether you love it or not after several times. There is nothing wrong with trying again. Just try so you won't regret it later. Only by trying will you be able to do and achieve what you could not.  

On the other hand, with the skills and experience of trying out things, we will get a clear version of who we are and who we want to be in the future.  


YOLO: What has drawn you to volunteering and helping others?

- I hope to clear up the misconception that some people have about volunteering. While it may seem like unpaid work or a waste of time for some, it is one of the great ways to discover ourselves. I have seen myself and my friends discovering their passion, hobbies, dreams, and future goals from volunteering.

By volunteering, you will meet other people, learn to see things from a different perspective, gain problem-solving skills, and even start to find happiness in the smallest things.

YOLO: Where can we find the Dream Glow book?

- The Dream Glow Campaign is expanding its reach to the cities and all 21 provinces.

Currently, the Dream Glow book is available at major libraries located in Ulaanbaatar city such as The National Central Library, Natsagdorj Library, and Children’s Central Library. The campaign is also reaching remote areas in the city. In 21 provinces, the Dream Glow campaign is implemented by donating books to schools and organizing Dream Glow educational events for local students.

We are planning to partner with local libraries in the provinces to create more opportunities for local students. From what we have found, the local libraries in the provinces are very active and attract many readers. That’s why it would be a great chance to organize our campaign with these libraries to reach more students.

YOLO Can readers purchase the book?  

- A limited number of books are being sold at the Internom bookstore. The profits made from my book are donated for special projects that contribute to solving societal issues. Last year, with the proceeds from tutoring and my Dream Glow book, I was able to donate necessary items for the children in Magic Mongolia safe haven for children, and first aid kits and surgical gloves for the Ministry of Health. This year, the proceeds were donated for thirty students’ school bags and supplies.   

YOLO: You have initiated many activities related to the education field. What was the main reason for doing this? 

- By meeting, teaching many students and expanding my horizons, I became very passionate about solving the problems that the education field is facing. In my opinion, the basis of many societal problems is tied to the education field. That’s why education is very important to me. 

YOLO: What advice would you give to your peers and the younger generation? 

- Success is always connected to what you do. Therefore, I would like to advise you that the way to achieve your goals and dreams will be directly related to how much effort and time you put in. Also, try to be positive. When the attitude changes, everything changes. 

YOLO: Thank you for accepting our invitation and discussing your book and sharing your story. I wish you the best of luck in your future goals and dreams. 

- Thank you for inviting me. For the readers, thank you for taking the time to listen to my story.

Өөрийн сурч мэдсэн зүйлээ бусадтай хуваалцах чин хүсэлтэй, нийгэмд өөрийн хувь нэмрээ оруулах мөрөөдөлтэй олон залуусын төлөөлөл болсон Б.Хонгоржинтой түүний бичсэн ном болон туршлагынх нь талаар ийнхүү ярилцлаа. 


YOLO: Сайн байна уу? Манай уншигчдад өөрийгөө танилцуулаад яриагаа эхлэх үү? 

- Сайн байна уу? Намайг Бат-Эрдэнийн Хонгоржин гэдэг. Мөрөөдөл гэрэлтдэг төслийн үүсгэн байгуулагч, өсвөр насны хүүхдэд зориулсан DREAM GLOW номын зохиогч юм.  

YOLODream Glow номынхоо талаар дэлгэрэнгүй танилцуулна уу. 

- Ахлах ангид сурч байхдаа зуны амралтаараа бичсэн ном юм. Тухайн үед надад ном бичих хэд хэдэн шалтгаан байсан боловч нэг зүйл хамгийн ихээр нөлөөлсөн. Энэ нь өөрийн болон үеийнхнийхээ өсвөр насанд тулгарч байсан асуудал бэрхшээл, сорилт бүрийг хэрхэн даван туулсан арга зам, ололт амжилтын түүхээ бусадтай хуваалцаж, хүрэх замын асуудалгүй байлгах юм сан гэсэн чин хүсэл байв. Иймээс ч номондоо өсвөр насны хүүхдийн эзэмшвэл зохих чадвар болох бие даан суралцах чадвар, дасан зохицох чадвар, харилцааны ур чадвар мөн түүнчлэн дадал зуршлын талаар түлхүү оруулж бичсэн. 

YOLOНом бичихдээ хэн нэгнээс зөвлөгөө дэмжлэг авсан уу? Хамгийн эхлээд номоо хэнд уншуулж байсан бэ? 

- Тухайн үед цар тахлын улмаас хөл хорионы хүндхэн үе таарсан хэдий ч гэртээ төвлөрч суугаад юм бичих нь илүү таатай санагдаж байсан. Номоо хэд хэдэн удаа найруулан бичиж ноороглосны дараагаар хамгийн эхлээд гэрийнхэндээ уншуулж зөвлөгөө авсан. Ингэснээр миний зарим түүхүүдийг надад сануулж өгөхөөс гадна насанд хүрэгчдийн зүгээс хэрэгтэй гэсэн санаануудыг хэлж өгч тусалсан. Мөн дүү нартайгаа ярилцаж өсвөр насанд тулгарч байгаа бэрхшээл асуудлыг нь сонссоноор номоо нэмж баяжуулж бичихэд илүү дөхөм болсон. 

Миний хувьд өсвөр насны хүүхдүүдэд зориулж ном бичиж эхлүүлнэ гэдэг нэлээд хүндхэн даваа байсан. Гэхдээ аль болох өөрийн санааг өөрийн үгээр хүргэхийг хичээж, номынхоо дизайныг өөрөө гаргаж, мөн өөрөө найруулан бичиж, дүрмийн алдааг засварлах гээд үр дүнд нь олон зүйлийг сурч мэдэж авсан.  

YOLOНом бичихэд нэлээд олон шалтгаан байсан гэж түрүүн хэллээ. Энэ талаар сонирхуулж болох уу? 

- Бага байхаасаа эхлээд л ном бичих сонирхолтой хүүхэд байсан. Дунд ангидаа би зуныхаа амралтаар ном бичихээр оролдож байсан юм. Дүү бид хоёрын хөгжилтэй түүхийг өгүүлсэн бяцхан номонд зориулж найз маань бид хоёрыг хүүхэлдэйн дүрд оруулж маш гоёор зурж өгч байв.  

Харин ном бичих дараагийн шалтгаан гэвэл миний хувьд арван жилд сурч байхдаа хичээлийнхээ хажуугаар хүүхдүүдэд төрөл бүрийн хичээл заадаг байсантай холбоотой юм. Олон жил хичээл заасан. Ялангуяа цар тахлын үеэр хотоос зайдуу амьдардаг хүүхдүүдэд хичээл зааж байхдаа тэдэнд тулгамдсан асуудлуудад боловсролоор дамжуулж туслах хэрэгтэй юм байна гэсэн бодол үргэлж төрдөг байв.   

Тэгээд ахлах ангидаа илтгэлийн тэмцээнд боловсролын асуудлаар илтгэл тавин амжилттай оролцож, тэмцээний шагналын мөнгөөрөө олон хүүхдэд туслах боломж гарч ирснээр ном бичих санаагаа шууд хэрэгжүүлсэн. Ийнхүү тэмцээний маргааш өдөр нь номынхоо эхний бүлгийг бичиж эхлүүлж байсан түүхтэй. 


YOLO Хүүхдүүдэд ямар төрлийн хичээл заадаг вэ? 

- Ялангуяа хотоос зайдуу амьдардаг хүүхдүүдийн хувьд дугуйланд хамрагдах боломж бага байдгийн улмаас эдгээр хүүхдүүдэд англи хэл, чөлөөт бүжгийн хичээл зааж эхэлсэн. Харин цар тахлын улмаас танхимын хичээлээ онлайнд шилжүүлж хоёр жилийн хугацаанд дунд ангийн сурагчдад хичээлийн хоцрогдлын арилгаж тэдэнд туслах үүднээс академик хичээлүүдийг түлхүү заадаг болсон. Харин одоогоор илүү ахлах ангийн сурагчдад зориулсан арга хэмжээнүүдийг зохион байгуулж байна. 

YOLOИх сонирхолтой түүх байна. Номоо яагаад Dream Glow гэж нэрлэсэн бэ? 

- Хүүхэд бүрийн мөрөөдөл нь гэрэлтдэг байгаасай гэж хүсэн номоо ийнхүү нэрлэсэн. Хүүхэд бүр сурч боловсрох энэ гайхалтай цаг хугацааг хамгийн сайнаараа үр дүнтэй өнгөрүүлж, мөрөөдлөө улам ихээр гэрэлтүүлээрэй гэсэн санааг дүү нартаа өөрийн номоор дамжуулж хүргэхийг хүссэн юм. Олон хүмүүс надаас англи хэл дээр бичигдсэн ном уу? гэж асуусан байсан. Dream Glow ном нь монгол хэлээр бичигдсэн.  

YOLOХүүхдүүдээс гадна эцэг эхчүүдэд зориулсан зөвлөгөө оруулсан нь их сонирхолтой санагдлаа. 

- Тийм ээ, номоо хүүхдүүдээс гадна эцэг эхчүүдэд зориулж бичсэн. Хүүхэд насанд өөрийн үнэлэмж нь гэр бүлийн гишүүд өөрийг нь хэрхэн хүндэлж байгааг мэдрэхээс эхэлж бий болдог тухай уншиж байсан юм. Иймээс гэр бүлийн гишүүдийн хоорондын харилцаа, хандлага, хүүхдээ хэрхэн дэмжих нь тухайн хүүхдийн суурь хүмүүжилд хамгийн ихээр нөлөөлөөд зогсохгүй амжилтад нь хүртэл маш томоор нөлөө үзүүлсээр байдаг тухай номондоо дэлгэрэнгүй бичиж оруулсан.  

YOLO Ном уншихын давуу талыг чи юу гэж боддог вэ? Энэ талаар үеийнхэнтэйгээ бас ярилцдаг байх. 

- Миний бодлоор номноос олон төрлийн мэдлэг мэдээллийг өөртөө шингээж авна гэдэг маш том боломж юм. Ном их уншдаг хүний төсөөлөх, төвлөрөх, харилцах гээд маш олон чадварууд нэмэгдэхээс гадна бүтээлч байдал ч илүү ихээр хөгжсөн байдаг. Ингээд тоочоод байвал ном уншихын давуу талууд маш их, нэг ёсны тархины дасгал гэж ойлгодог. 

Харин “Dream Glow Book” пэйжээр дамжуулж хүүхдүүдээс номтой холбоотой асуултууд цөөнгүй ирдэг. Ном уншина гэдэг нь тийм ч уйтгартай нойр хүргэмээр ажил биш юм. Гол нь өөрийн сонирхлын дагуу номоо уншаад сурчихвал аяндаа дадал зуршил үүсэж улмаар асуудал багасах юм. Харин гадаад хэл дээр уншиж байгаа эхэн үедээ өөртөө аль болох сонирхолтой, хялбар номнуудаас уншиж байгаад сэдвээ хүндрүүлээд цааш явбал илүү тохиромжтой гэж зөвлөдөг. 


YOLOӨөрийгөө олж нээхийн тулд олон зүйлийг оролдож, туршиж үзэхийг зөвлөсөн байсан. 

- Өөрийнхөө юунд дуртай, юунд илүү сонирхолтойг олж мэдэхийн тулд олон зүйлийг оролдоод үзэхэд алдах юм байхгүй, харин ч туршлага, чадвар болж үлдэнэ. Хүүхдүүдийн хувьд ялангуяа дунд ангид сурч байхдаа хувийн сонирхлоо олоход өөрийгөө зориулж, эрт эхлүүлбэл илүү үр дүнтэй харагддаг. Магадгүй эхний оролдлогоор дуртай зүйлээ олсон бол дараагийн оролдлогыг хийхэд ч буруутах зүйл байхгүй гэж хэлнэ. Хожим харамсахгүйн тулд оролдоод үзэх л хэрэгтэй. Аливаа зүйлийг хийж оролдож байж л чадахгүй зүйлээ чаддаг болно бас сонирхолтой ч болно.  

Нөгөө талаас чадвар туршлага нэмэгдэхийн хэрээр ирээдүйд юу хийх, ямар мэргэжилтэй хүн болох нь илүү тодорхой болоод ирнэ гэсэн санааг номондоо оруулж өгсөн. 

YOLOТуслахын хариуд урамших мэдрэмж үнэхээр сайхан гэж бичжээ. Сайн дурын ажлын юу нь чамайг илүү ихээр татаж нөлөөлсөн бэ?  

- Сайн дурын ажил гэхээр цалингүй, дуртай цагтаа хийдэг, аль эсвэл цаг заваа дэмий зүйлд зарцуулдаг гэсэн ойлголтууд битгий байгаасай гэж миний хувьд хүсдэг. Ялангуяа өсвөр насны хүүхдүүдийн хувьд сайн дурын ажил хийснээр өөрийгөө таньж мэдэх, өөрийгөө шинээр нээхэд илүү ихээр тэдэнд тусалдаг. Үүнийг би өөр дээрээ, бас найзууд үеийнхнээсээ олж харсан.  

Олон төрлийн хүмүүстэй уулзаж амьдралын олон янзын өнгийг харж, тэдэнд тусалснаар асуудлыг даван туулах чадвар нэмэгддэг. Мөн энгийн жижиг зүйлээс ч урам зориг аз жаргалыг мэдэрч чаддаг хүн болно. Ингээд тоочоод байвал сайн дурын ажлаас мөнгөтэй харьцуулшгүй үнэтэй олон туршлагыг олж авах боломжтой.  

YOLODream Glow номыг хаанаас унших боломжтой вэ? 

- Мөрөөдөл гэрэлтдэг төсөл нь улсын хэмжээнд хот болон 21 аймгийг хамарч байгаа тул цар хүрээ нь улам нэмэгдсээр байна.  

Одоогийн байдлаар УБ хотын хувьд Улсын төв номын сан, Нацагдоржийн номын сан, Хүүхдийн төв номын сан гэх мэт улсын томоохон номын сангуудад номоо байршуулж, сургуулиудын номын санд ном бэлэглэх аян үргэлжилсээр байна.  

Харин орон нутгийн хувьд 21 аймагт номоо биечлэн эсвэл шуудангаар хүргүүлж байна. Мөн сургуулиудаар явж номын танилцуулгаа хийхдээ ахлах ангийн сурагчдад зориулсан боловсролын арга хэмжээг давхар зохион байгуулахыг хичээдэг.  

Цаашдаа аль болох олон хүүхдэд унших боломжийг бүрдүүлэх үүднээс орон нутгийн нийтийн номын сангуудтай хамтран ажиллахаар төлөвлөсөн. Судалж үзэхэд орон нутагт үйл ажиллагаа явуулдаг том, жижиг бүхий л номын сангууд тухайн газар нутагтаа нэлээд идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг юм билээ. Ийнхүү эдгээр номын сангуудтай хамтарч ажилласнаар олон хүүхдэд номоо хүргэх боломж илүү ихээр нээгдэнэ гэж бодож байна. 

YOLO:: Номын дэлгүүрээр Dream Glow ном борлуулагдах уу? 

- Цөөн тооны номыг Интерномын дэлгүүрээр борлуулж байгаа. Dream Glow ном нь ашгийн төлөө бус байдлаар хэвлэгдсэн тул номынхоо орлогыг илүү их тусламж дэмжлэг шаардлагатай хүүхдүүдийн боловсролд зориулдаг юм.  

Ном болон хичээл заасан орлогоороо түрүү жил “Ид шидийн орон” хүүхэд хамгаалал хөгжлийн төвд хүүхдийн хувцас, хүнсний бүтээгдэхүүн, Эрүүл мэндийн яаманд эмч эмнэлгийн ажилтнуудын хувийн хамгаалах хэрэгсэл болох нэг удаагийн бээлийг хандивласан. Харин энэ жилийн хувьд тусламж дэмжлэг шаардлагатай 30 хүүхдэд цүнх, хичээлийн иж бүрэн хэрэгслээр бэлэг барьсан. 


YOLO: Чиний хувьд чөлөөт цагаа хэрхэн өнгөрүүлдэг вэ? 

- Миний хувьд чөлөөт цагаараа бүжиглэх дуртай. Бүр бага байхаасаа л бүжиглэж эхэлсэн болохоор бүжиг надад маш үнэ цэнтэй санагддаг юм. Чөлөөт цагаараа мөн найзуудтайгаа цагийг хөгжилтэй өнгөрүүлж кино үзэх гоё байдаг. Шинээр хоол хийж сурах, хоолоо өөрөө зохиож хийх дуртай. Ер нь шинэ зүйлийг туршиж үзэх нь илүү ихээр таалагддаг. 

YOLO: Чиний хувьд боловсролтой холбоотой олон ажлуудыг санаачлан хийжээ. Үүнийг хийх болсон гол шалтгаан нь юу байсан бэ?  

- Олон хүүхдүүдтэй уулзаж хүрээллээ тэлэх тусам өөрөө ч мэдэлгүй боловсролын асуудал руу түлхүү анхаарч эхэлсэн. Энэ бүхнээс би өөрийгөө асуудлыг шийдвэрлэх хүсэлтэй хүн болохыг олж харсан. Ийнхүү бага багаар боловсролтой холбоотой ажлуудыг хийж байхдаа боловсрол хамгийн чухал болохыг үргэлж мэдэрдэг байв.  

Миний бодлоор нийгэмд байгаа олон асуудлуудын үндэс суурийг хувь хүний боловсрол, хүмүүжил, төлөвшил гэж үзвэл асуудлыг шийдвэрлэх бүх юмны үндэс суурь нь яахын аргагүй боловсрол гэж ойлгодог.  

YOLO: Чиний хувьд арван жилийн дүү нартаа зориулж ямар зөвлөгөө өгөх вэ? 

- Амжилт хийсэн зүйлтэй чинь үргэлж холбоотой байдаг. Иймд зорилго мөрөөдөлдөө хүрэх арга зам чинь зөвхөн чиний хэр их хичээл зүтгэл, хэр их цаг хугацаа зарцуулсантай шууд холбоотой байх болно гэж зөвлөмөөр байна. Мөн эерэг зөв харилцаа хандлагатай байгаарай. Хандлага өөрчлөгдсөн цагт бүх зүйл дагаад өөрчлөгддөг.  

YOLO: Урилга хүлээн авч ярилцсанд баярлалаа. Чиний ирээдүйн зорилго мөрөөдөлд нь өндрөөс өндөр амжилт хүсье. 

- Урьсанд баярлалаа. Миний түүхийг цаг гарган унших уншигч нартаа мөн баярлалаа. 

#Ярилцлага