Борам шинэ оюутны тэтгэлэгт хөтөлбөрийн хугацаа сунгагдлаа


YOLO.mn | YOLO.MN
2022-08-31

Хүүхдийн Оюуны Боловсролыг Дэмжих Төв" НҮТББ-аас оюутан залуусыг нийгмийн сайн сайхны төлөө гар бие оролцон бусдыг уриалан манлайлах, цаашлаад эх орондоо төдийгүй дэлхийн хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн иргэн болон төлөвшүүлэх зорилготой "БОРАМ" оюутны тэтгэлэгт хөтөлбөрийг зарлажээ. Тэгвэл энэхүү тэтгэлэгт хөтөлбөрийн бүртгэл хүлээн авах хугацаа ирэх сарын 9-ний өдөр хүртэл сунгагдсан байна. 

Шинэхэн оюутан залуус та бүхэн дараах материалуудыг бүрдүүлэн есдүгээр сарын 9-ний 17:30 цагаас өмнө байгууллагын оффист авчирч өгөх эсвэл онлайнаар илгээх боломжтой. 

Жич: Энэхүү тэтгэлэгт хөтөлбөр нь сургалтын төлбөрийн мөнгөн тэтгэлэг биш бөгөөд оюутан залуусыг хөгжүүлэх, тэдний иргэний нийгмийн оролцоог сайжруулах цаашлаад оролцоогоор дамжуулан тодорхой хэмжээний мөнгөн урамшуулал олгогдох болно. 

Эх сурвалж: AdrfMongolia 

#Мэдээ