“Малкольмын эргэн тойронд” цувралын СОНИРХОЛТОЙ 9 БАРИМТ


Э.Энхбазар | YOLO.MN
2018-07-26

Үнэ цэнээ алдалгүй 18 жилийн турш үргэлжилсэн гэр бүлийн ситком цуврал бол “Малкольмын эргэн тойронд” юм. Фоксвүд /Foxwood/ кино компанийн бүтээл болох уг кинонд 2000-аад оны залуухан, тарчигхан гэр бүлийн талаар өгүүлдэг бөгөөд Малкольм гэх ухаант хүү эмх замбраагүй, ядармаар гэр бүлийнхээ өдөр бүрийн бүтэлгүй явдлын талаар тайлагнан анги болгоны үйл хэрэг эхэлдэг. Хөгжилтэй, сургамжтай тус киноны сонирхолтой 9 баримтыг хүргэж байна.

1. Цуврал анх эхлэхдээ Малкольм хүүгийн дүр дээр анхаарлаа хандуулж түүнийг гол дүр болгох зорилготой киноны нэрээ хүртэл түүнтэй холбосон боловч цувралууд амжилттай болж, төсөөлснөөс нь их анхаарал татсан тул кино багынхан ярилцаж гэр бүлийн зургаан гишүүний тус тусын хувийн амьдрал, карьер, үзэл бодлыг харуулахыг сорьж эхэлжээ.

2. Энэхүү цуврал тухайн үедээ маш их хандалтыг авчирч байсан ба дэлхийн NEW TV CLASSICS жагсаалтанд 88-д бичигдэж FOX сүлжээний түүхэн дэх 10 шилдэг шоуны нэг болж чаджээ.

3. Цуврал эхлэхэд эхний 28сек эгшиглэдэг Boss Of Me дуу нь Giants Be A Giant Beast хамтлагт маш их нэр хүндийг олж өгсөн ба тэд тус дуугаараа 2002 оны Грэммигийн “Шилдэг киноны дуу” номинацад нэр дэвжин шагнал хүртэж байжээ. Мөн тэд тус цувралын эхний 2 улирлын бараг бүх дууг дуулсан гэдэг.

4. “Малкольмын эргэн тойронд” цуврал нийт зургаан улирал, 151 ангитай бөгөөд зургаа болон долдугаар улирлын ангиудыг продюсер болон үзэгчдийн хэт нуршуу байна гэсэн гомдлыг үндэслэн богиносгож эхэлсэн байна.

5. Кино зохиол дээр Малкольм хүү 9 настай байдаг бол түүнд дүр бүтээсэн Фрэнки Муниц цувралд тоглож байхдаа 13 настай байжээ. Мөн тус дүрийн IQ чадамж 165 ба энэ нь энгийн хүнийхээс бараг 2 дахин илүү гэнэ. Тэгвэл гурав дугаар улиралын 9 дүгээр анги дээр гардаг Бартон гэх оюун ухаант хүүгийн IQ чадамж хэд бол???

6. Кино багийнхан киноны дуун дээр ихээхэн ач холбогдол өгсөн ба маш олон дуунаас сонголт хийсний эцэст тус цувралын дүр төрхтэй төстэй дүрсгүй, инээдмийн үгтэй дууг сонгосон байна. Тэрхүү дуун дээр “ЧИ МИНИЙ ЭЗЭН БИШ” гэж 15 удаа хэлдэг гэнэ шүү!!!

7.  Кино бүтээгч Линвүүд Бумер киног өөрийн бага насны амьдралаас сэдэвлэсэн ба тэрбээр яг Малкольмтой адил IQ чадамжтай байжээ. Кинон дээр гардаг ихэнх сонин содон үйлдэлүүд нь болсон явдал ба заримдаа түүний ээж өглөөний цайны үеэр аавынх нь биений үсийг хусаж өгдөг байжээ. Мөн Малкольм, Дүви, Рийс гурвын санаанд оромгүй дүрсгүйтэлүүд ч гэсэн болсон явдал гэнэ шүү!!

8. Цувралд гардаг Малкольмын гэр бүлийн амьдардаг байшинг кино багийнхан өдрийн 3000-4000 доллароор түрээсэлдэг байсан ба зураг авалтын явцад дээврийн жижиг мод алга болсноос болж кино багийнхан байшингын дээврийг тэр чигт нь сольж өгч байжээ. Одоо харин тус байшин тэс өөр болсныг доорх зурагнаас хараарай.

9. Энэхүү цуврал 26 сая доллароор үнэлэгдсэн бөгөөд киноны төгсгөлд үзэгчдийн хандалт хэдийнэ 7.4 сая болсон байжээ.

#drama, #movie