Jennie "Jennie Ruby Jane"-н нэртэй жүжигчнээр дебют хийнэ⁠-The Idol киноны хоёр дахь трэйлерийг цацлаа


Б.Дариа | YOLO.MN
2022-08-22

Өнгөрсөн сард BLACKPINK хамтлагийн гишүүн Jennie-г HBO-ийн удахгүй гарах "The Idol" цувралд тоглохоор болсныг албан ёсоор батласан.

Энэхүү цувралыг Канадын дуучин, ая зохиогч The Weeknd, Euphoria-гийн Sam Levinson, Reza Fahim нар хамтран бүтээжээ. Анхны трэйлерийг /богино хэмжээний бичлэг/ нь долдугаар сард цацсан бөгөөд үүнд Jennie бүжиглэж буйгаар гарсан юм.

Өчигдөр киноны хоёр дахь тийсер/трэйлер/ гарсан ба шинэ тийсерт Jennie болон Lily-Rose Depp нар хамт саунд суун клубт зугаацаж буйгаар гарчээ. Үүгээр тэднийг найзууд гэдгийг харж болохоор байна.

Jennie трэйлерт үзэсгэлэнтэй, сэтгэл татам харагдах ба түүний жүжигчний карьер ийнхүү эхэллээ.

Фенүүд нь түүний тийсер дэх үзэгдлүүдийн хажуугаар кинон дахь Jennie Ruby Jane гэх нэрийг анзаарчээ.

Хэрэв энэ нэр танил санагдаж байвал таны зөв. Энэ бол түүний Instagram хаягийн нэр юм. Тэр энэхүү нэрээрээ жүжигчнээр дебют хийж буй тул шүтэн бишрэгчид нь нэрнийх нь гарал үүслийг судалсан байна.

Шинэ Зеландын сургуулийн найзууд нь түүнийг Jennie Ruby Jane эсвэл Jennie Ruby Jane Kim гэж дууддаг байсан гэнэ. Мөн түүнийг 2017 онд Араб хэлээр "Ruby Jane" гэж бичсэн зүүлт зүүсэн байхыг олон удаа харж байсан.

2018 онд болсон фэн уулзалтын үеэр нэгэн шүтэн бишрэгч Jennie-гээс “Ruby Jane” гэдгийн утгыг асуухад тэр “Аан, энэ бол миний нэр” гэж хариулсан байна. Түүний хоёр дахь нэр тэгэхээр Jennie Ruby Jane байх нь.

HBO-ийн The Idol удахгүй гарах болно. Жүжигчин Jennie Ruby Jane. Киноны хоёр дахь трейлерийг доороос үзээрэй.

Эх сурвалж: Koreaboo

#Оддын тухай