Анимист: Арваннэгдүгээр сарын ОНЦЛОХ 5 анимэ


Сэтгүүлч Б. Учрал | YOLO.MN
2021-11-09

Өвөл хаяанд ирсэн энэ үед буйдан дээрээ гиюүрч суугаа юм биш биз? Бид анимэ сонирхогчдодоо зориулан шинээр цацагдаж буй онц сонирхолтой анимэ цувралуудын мэдээллийг сар бүр бэлтгэн хүргэхээр боллоо. Ингээд арваннэгдүгээр сарын онцлох анимуудтай танилцацгаая.

LUPIN III: 6-Р ХЭСЭГ

Нэг ангийн үргэлжлэх хугацаа: 22 минут

Ангийн тоо: 24

Төрөл: Адал явдалт, инээдмийн, нууцлаг

Цацагдах суваг: Gogoanime

Үйл явдал: Гуравдугаар Люпин бол анимэ зах зээлд хэдийнэ олны танил болсон бүтээл билээ. Энэ удаа “Lupin III: 6-р хэсэг” нэртэй долоо дахь цуврал гарах аж. Люпин бол боловсон хулгайч. Түүний өвөө Арсен бол “Сүнс хулгайч” гэх алдартай гэмт хэрэгтэн. Люпинд гоёл чимэглэл, алдагдсан эрдэнэс, бүсгүйчүүдийн зүрх сэтгэл гээд хулгайлж чадахгүй зүйл гэж байхгүй. Гэвч Шерлокийн хамтрагч Ватсон алагдаж сэжигтнээр Люпин татагдана. Тэрээр өөрийгөө буруугүй гэдгийг нотлохын тулд хэрээ гэх зохион байгуулалттай бүлгийн эсрэг тэмцэх шаардлагатай болно.

BLADE RUNNER: BLACK LOTUS

Цацагдах хугацаа: 2021 оны арван нэгдүгээр сарын 14

Ангийн тоо: 13

Төрөл: Шинжлэх ухаан

Цацагдах суваг: Crunchyroll

Үйл явдал: “Blade Runner: Black Lotus” бол Blade Runner франчайзаас сэдэвлэсэн анимэ юм. Уг анимэ 2032 оны сүйрлийн дараах үйл явдлыг өгүүлнэ. Залуу эмэгтэй сэрэхдээ ямар ч өнгөрсөн дурсамжгүй атлаа үхлийн чадварыг эзэмшсэн байна. Түүнд байгаа зүйл нь хар бадамлянхуа цэцгийн шивээс болон түгжигдсэн мэдээллийн төхөөрөмж. Тэрээр алдагдсан дурсамжаа олж авахын тулд өөрийг нь харгис хэрцгий цуст ертөнцөд үлдээсэн хүмүүсийг агнах болно.

SUMMER GHOST

Цацагдах хугацаа: 2021 оны арваннэгдүгээр сарын 12

Ангийн тоо: 1

Үргэлжлэх хугацаа: 35 минут

Төрөл: анимэйшн, драма

Үйл явдал: Энэ бол ахлах сургуулийн гурван найз Томояа, Аои, Рёо нарын интернетээр танилцсан тухай түүх юм. Томояа өөрийнхөө төсөөлж байсан амьдралаар амьдарч чадахгүй. Харин Аои өөрийн байр сууриа олж чаддаггүй. Рёогийн хувьд түүний ирээдүй гэрэлтэж байсан ч нэг л мэдэхэд бүх зүйл нь замхарсан. Гурван найз асуудлаа шийдэхийн тулд галт наадмын үеэр гарч ирдэг залуу эмэгтэйн сүнстэй уулзах хүсэл тээж эхэлнэ. Амьдрал, үхэл хоёр огтлолцдог зуны шөнө сэтгэл хөдлөл нь тэднийг хааш нь хөтлөх бол?

SUPER CROOKS

Цацагдах хугацаа: 2021 оны арваннэгдүгээр сарын 25

Төрөл: адал явдалт, драма, гэмт хэрэг

Цацагдах суваг: Netflix

Үйл явдал: Уг цувралыг “Marvel Comics”-ийн ижил нэрт бүтээлээс сэдэвлэжээ. Дэлхийн хамгийн хайр татам луйварчин Хэт мөрийтэй тоглоомоос болж өрөнд орно. Мөнгөө бэлнээр төлж чадахгүй бол цусаараа төлөхөөс өөр сонголт түүнд байхгүй. Гэвч өөрийгөө Хэт-ийн фен гэж нэрлэсэн Жонни Болт гэх эрхэм шүтээнээ аврах төлөвлөгөө боловсруулна. Хэт-ийг өрнөөс нь салгаж, найзуудаа ч баян болгохын тулд Жонни дээрмийн багийн гишүүдээ бүрдүүлж эхэлнэ. Гэвч бодит байдал тэдний төсөөлж байсан шиг хялбар биш бөгөөд бүр огт төсөөлж ч байгаагүй бэрхшээл угтана.

OUSAMA RANKING

Цацагдсан хугацаа: 2021 оны аравдугаар сарын 15

Ангийн тоо: 23

Үргэлжлэх хугацаа: 23 минут

Төрөл: адал явдалт, уран зөгнөлт

Цацагдах суваг: animedao-tv

Үйл явдал: Энэ бол инээдмийн цуврал анимэ. Божи бол ханхүү. Гэвч тэрээр хүүхдийн сэлэм ч барьж чаддаггүй сул биетэй бөгөөд сонсголын бэрхшээлтэй. Хааны ууган хүү учраас тэрээр шаргуу хичээж дэлхийн хамгийн агуу хаан болохыг мөрөөддөг. Гэтэл хүмүүс хүүгийн талаар “юу ч чаддаггүй ханхүү”, “хаан байж чадахгүй” гэж ар хударгаар нь хэлэлцдэг. Энэ бүхнийг үл харгалзан мөрөөдлөө биелүүлэхийн тулд хичээж буй хүүгийн түүх таны сонирхлыг татах нь гарцаагүй биз.

Дээрх цувралуудын өгүүлж буй түүх болон чиглэл нь найдвар төрүүлэхүйц тул энэ сард та бүхнийг огтхон ч уйдаахгүй гэж найдаж байна.

#Кино урлаг #Анимэ