“Arcane” цувралын ХОЁРДУГААР бүлэг гарна


Миау | YOLO.MN
2021-11-22

“League of Legends” тоглоомын түүхийг өгүүлэх “Arcane” цуврал зөвхөн видео тоглоом сонирхогчид ч бус кино сонирхогчдын таашаалд нийцсэн бүтээл болсон билээ. Тэгвэл тус бүтээлийг хөгжүүлэгч “Riot Games” компани цувралын хоёрдугаар бүлгийн ажилд ханцуй шамлан орсноо мэдэгдлээ.

Тус бүр нь гурван анги бүхий гурван бүлэгтэй “Arcane” анимэйшн кино шүүмжлэгчдийн Rotten Tomatoes вебсайтаас 100 хувь, IMDb вебсайтаас 9.4 /10 онооноос/ оноо авсан чанартай уран бүтээл болсон билээ. Бүр сарын өмнө л гэхэд дэлхийг шуугиулж байсан “Squid Game” цувралыг амжилтаараа ардаа үлдээсэн байдаг. 

Тэгвэл “Riot Games” компанийн хамт олон цувралын дараагийн бүлгийн ажилд аль хэдийнэ орсон тухайгаа мэдэгдсэн байна. Уг бүлэг хэзээ цацагдах, үйл явдал цааш хэрхэн өрнөх тухай мэдээлэл хараахан гараагүй байгаа ч жүжигчин Hailee Steinfeld, Ella Purnell, Katie Leung нар Vi, Jinx, Caitlyn Kiramman нарын дүрд дуу оруулах нь хэвээрээ гэжээ. 

“Arcane” цувралыг хараахан үзэж амжаагүй байгаа бол ЭНД дараарай. 

Эх сурвалж: Hypebeast

 

#Кино урлаг #Arcane #Хоёрдугаар бүлэг