Дотоодын их дээд сургуулиудын танилцуулга: Санхүү эдийн засгийн их сургууль


Дэлгэрцэцэг | YOLO.MN
2022-04-27

Санхүү эдийн засгийн их сургууль анх 1924 оноос үйл ажиллагаа явуулж эхэлсэн Монгол улсын ууган сургуулиудын нэг юм. Олон улсад магадлан итгэмжлэгдсэн Монгол улсын анхны сургууль бөгөөд дотооддоо гурван удаа магадлан итгэмжлэгдэж байсан билээ. СЭЗИС нь БНСУ, БНХАУ, АНУ, Тайван, Их Британи, ОХУ зэрэг гадаад орны их дээд сургуулиудтай хамтын ажиллагааны гэрээтэй ажилладаг бөгөөд 2+2 хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлдэгээрээ онцлог юм.

СЭЗИС-ийн монгол улсад магадлан итгэмжлэгдсэн хөтөлбөрүүдэд:

  • Эдийн засаг
  • Нягтлан бодох
  • Санхүү
  • Банк
  • Бизнес удирдлага
  • Маркетинг гэсэн хөтөлбөрүүд багтдаг.

Мөн академик англи хэлний “Oxford University Press” программыг 2015 оноос хэрэгжүүлж ирсэн бөгөөд СЭЗИС-ээс зохион байгуулагддаг зөвлөх, чиглүүлэх ажлууд нь оюутнуудын ирээдүйн карьер төлөвлөлтөд чиглэдэг.

СЭЗИС-д бакалаврын зэргээр сурч болох мэргэжлүүд:

МЭДЭЭЛЛИЙН СИСТЕМ

Судлах цаг: 130 цаг

ЭЕШ-ийн хоёр хичээлийн дундаж оноо: 620+

ЭЕШ өгөх боломжтой хичээлүүд:  Математик, физик

Мэдээллийн систем нь ОХУ-ын Дорнод Сибирийн технологийн удирдлагын ангитай хамтарсан учир хоёр жил Монгол улсдаа, хоёр жил ОХУ-д суралцах боломжтой аж.

АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ

Судлах цаг: 127 цаг

ЭЕШ-ийн хоёр хичээлийн дундаж оноо: 620+

ЭЕШ өгөх боломжтой хичээлүүд: Математик, газарзүй, түүх, гадаад хэл, нийгмийн тухай мэдлэг

Уг хөтөлбөр нь Япон улстай хамтарсан хөтөлбөр бөгөөд Япон улсад нэг жил дадлага хийх боломжтой.

БАНК

Судлах цаг: 131 цаг

ЭЕШ-ийн хоёр хичээлийн дундаж оноо: 620+

ЭЕШ өгөх боломжтой хичээлүүд: Математик, англи хэл

БИЗНЕСИЙН УДИРДЛАГА

Судлах цаг: 78 цаг

ЭЕШ-ийн хоёр хичээлийн дундаж оноо: 620+

ЭЕШ өгөх боломжтой хичээлүүд: Математик, англи хэл

Бизнесийн удирдлага нь БНХАУ-ын Донгбей СЭЗИС, БНСУ-ын Хандоны Глобал Их сургууль, БНСУ-ын Вуусонг Их сургуультай хамтарсан хөтөлбөр учир хоёр жил Монгол улсдаа суралцаад дараагийн суралцах хоёр жилдээ тус гурван сургуульд суралцах боломжтой аж.

ДААТГАЛ

Судлах цаг: 131 цаг

ЭЕШ-ийн хоёр хичээлийн дундаж оноо: 620+

ЭЕШ өгөх боломжтой хичээлүүд: Математик, англи хэл

ЗОЧЛОХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ МЕНЕЖМЕНТ

Судлах цаг: 127 цаг

ЭЕШ-ийн хоёр хичээлийн дундаж оноо: 620+

ЭЕШ өгөх боломжтой хичээлүүд: Математик, газарзүй, түүх, гадаад хэл, нийгмийн тухай мэдлэг

БНХАУ-ын Шандонг мужийн аялал жуулчлал, зочлох үйлчилгээний коллежтой хамтарсан хөтөлбөр юм.

МАРКЕТИНГ

Судлах цаг: 132 цаг

ЭЕШ-ийн хоёр хичээлийн дундаж оноо: 620+

ЭЕШ өгөх боломжтой хичээлүүд: Математик, англи хэл

НЯГТЛАН БОДОХ БҮРТГЭЛ

Судлах цаг: 131 цаг

ЭЕШ-ийн хоёр хичээлийн дундаж оноо: 620+

ЭЕШ өгөх боломжтой хичээлүүд: Математик, англи хэл

Уг хөтөлбөр нь Тайваны Азийн их сургууль, БНХАУ-ын Донгбей СЭЗИС, Олон улсын удирдлагын нягтлан бодох бүртгэл, Английн BPP сургуультай хамтарсан хөтөлбөр юм.
ХУДАЛДАА

Судлах цаг: 130 цаг

ЭЕШ-ийн хоёр хичээлийн дундаж оноо: 620+

ЭЕШ өгөх боломжтой хичээлүүд: Математик, англи хэл

Уг хөтөлбөр нь БНХАУ-ын Донгбей СЭЗИС, БНХАУ-ын Далианы Политехникийн Их сургуултай хамтардаг аж.

САНХҮҮ

Судлах цаг: 131 цаг

ЭЕШ-ийн хоёр хичээлийн дундаж оноо: 620+

ЭЕШ өгөх боломжтой хичээлүүд: Математик, англи хэл

Уг хөтөлбөр нь Тайваны Азийн их сургууль, БНХАУ-ын Донгбей СЭЗИС-тай хамтарсан хөтөлбөр юм.

ЭДИЙН ЗАСАГ

Судлах цаг: 131 цаг

ЭЕШ-ийн хоёр хичээлийн дундаж оноо: 620+

ЭЕШ өгөх боломжтой хичээлүүд: Математик, англи хэл

Эдийн засаг нь Канад улсын Далхауки их сургуультай хамтарсан хөтөлбөр юм.

ЭРХ ЗҮЙ

Судлах цаг: 135 цаг

ЭЕШ-ийн хоёр хичээлийн дундаж оноо: 620+

ЭЕШ өгөх боломжтой хичээлүүд: Математик, англи хэл

Эрх зүй нь БНХАУ-ын Далианы их сургуультай хамтарсан хөтөлбөр.

ЭРХ ЗҮЙ САНХҮҮ/ ЭРХ ЗҮЙ НЯГТЛАН БОДОХ БҮРТГЭЛ

Суралцах хугацаа: 5 жил

Судлах цаг: 133+34 цаг

ЭЕШ-ийн хоёр хичээлийн дундаж оноо: 620+

ЭЕШ өгөх боломжтой хичээлүүд: Математик, англи хэл

БОЛОМЖИТ ТЭТГЭЛГҮҮД:

  • СЭЗИС-ийн ректорын нэрэмжит тэтгэлэг
  • Оюутны солилцооны хөтөлбөрүүд
  • Засгийн газар, Боловсролын зээлийн сангийн тэтгэлэг,  гадаадад суралцах боломжууд
  • Аж ахуй нэгж байгууллага болон сангийн тэтгэлэг

Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж үзээрэй. 

#Боловсрол