Өнгөрөгч хагас сайн өдөр буюу 6-р сарын 28-нд Psy "SUMMERSWAG 2025" шоугаараа Инчоны Asiad Main цэнгэлдэх хүрээлэнд сүр жавхлантайгаар эргэн ирлээ.
Тэрээр 30,000 орчим фен цугларсан шоуг “Champion” дуугаараа эхлүүлж, дараагаар нь “It’s Art” болон “Paradise” зэрэг хит дуунуудаараа үргэлжлүүлэв.
PSY ойролцоогоор хоёр сарын турш энэхүү тоглолтод бэлдсэн бөгөөд “Надад тодорхой хүлээлт байгаагүй ч үнэхээр гайхалтай байна. Би яг энэ мэдрэмжээрээ дуулна” гэжээ.
Оройн анхны зочин бол BLACKPINK-ийн Rosé байлаа. PSY “Apartment” дууныхаа оршлыг дуулах үед тайзан дээр гарч ирсэн Rosé өөрийн соло дуу болох “Toxic Till the End”-ээр үзэгчдийг шууд байлдан дагуулсан юм.
Тэрээр: “Би үргэлж мөрөөддөг байсан SUMMERSWAG-д уригдсандаа маш их баяртай байна, энэ бол нэр төрийн хэрэг. Гэхдээ ичээд ч байх шиг” хэмээн даруухан инээмсэглэн хэлжээ. Rosé өнгөрсөн 12-р сард анхны соло цомгоо гаргаснаас хойш фэнүүддээ “баярлалаа” гэж хэлэхийг хүсэж байгаагаа хуваалцжээ.
Хоёр дахь зочин бол G-Dragon байв. Тэрээр “POWER” дуугаар тайзан дээр гарч ирээд: “Сүүлийн үед намайг тайзан дээр дуудах хүн цөөн болсон. Гэхдээ суперын супер од PSY намайг урьсан тул би дуртайяа ирсэн.” хэмээн хошигножээ.
Тэрээр: “Би SUMMERSWAG-д 12 жилийн өмнө нэг удаа ирж байсан. Энэ тайзан дээр дахин гарна гэж бодоогүй. Гэхдээ өнөөдөр та нартай хамт энд байгаадаа баяртай байна” гэжээ. G-Dragon “Crayon” болон “Crooked” дуунуудаа дуулж, бороо шиг асгарч байсан усаар үл хамааран үзэгчид хамт дуулж, цэнгэлдэх хүрээлэнгийн уур амьсгалыг оргилд нь хүргэв.
Шоуны төгсгөлд PSY хэлэхдээ:
“Намайг хамгийн их аз жаргалтай болгодог зүйл юу вэ? Хүссэн бүхнээ хийх.
Инээх, уйлах, үсрэх, амрах, рэп хийх... Би та нарын төлөө дуулсаар байх болно” гэв.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!