ВИДЕО: ДАШТ-2018 албан ёсны дууны КЛИП гарчээ


Сондор | YOLO.MN
2018-06-11

2018 оны хөл бөмбөгийн ДАШТ-ний албан ёсны дуу “Live It Up” клиптэй боллоо. Дуучин Ники Жем, жүжигчин, дуучин Уилл Смит мөн 23 настай, Косово гаралтай дуучин Эра Истрефи нар хамтран дуулжээ.

Тус дуу хүмүүст итгэл найдвар, урам зориг өгөх утга агуулгатай аж. Тухайлбал “Ганц олдох амьдралаа хүссэнээ хийж өнгөрөө. Бүхий л дэлхий чамайг харж байна, юу чаддагаа харуул…” хэмээн дуу өгүүлдэг.

ДАШТ-ний дуунууд ихэвчлэн англи хэл дээр байдаг бөгөөд мөн зохион байгуулж буй орны хэл дээр, түүнчлэн испани хэл дээр түлхүү дуулагддаг байна. “Live It Up” дуун дээр мөн испани хэл оруулжээ.

2014 оны ДАШТ-ий “We are one” дууг дуучин Питбулл, Женнифер Лопес нар дуулсан байдаг.

Харин 2010 оны ДАШТ-ий дуу дуучин Шакирагийн “Waka Waka” дуу бөгөөд 1.8 тэрбум үзэлтээрээ YouTube-д хамгийн их үзэллтэй 100 бичлэгийн 26-д бичигддэг байна.

ДАШТ 2018-тай холбоотой бусад мэдээг ЭНД дарж үзнэ үү.

Х.Ичинхорлоо

#FIFA #AnthemSong #Celebrity