5fe40ebd63080.png 5fe40ebd63155.png

"Ээж минь ӨӨР ХҮНД ДУРЛАЧИХСАН юм шиг байна"


Сондор | YOLO.MN
2016-10-10

mail Yolo.mn сайтын редакци нь ямар нэгэн асуудал тулгарсан уншигч хүүхдүүдээс захиа хүлээн авч мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн хариу зөвлөгөөг уламжлан хүргэдэг. Ээлжит захиа болон зөвлөгөөг хүргэж байна.

АСУУДАЛ: Ээж минь өөр хүнд дурлачихсан юм шиг байна

Сайн байна уу? Би гадаадад сурдаг. Ээжтэйгээ хоёулхнаа байдаг юм л даа. Харин ээж маань гадаадад ирээд өөр хүнд дурлачихсан юм шиг байна. Би яасан нь дээр вэ ээж ч өөрөө үгүй гээд байгаа юм. Мөн надаас нууцаар тамхи татаад байдаг туслаач?

ЗӨВЛӨГӨӨ: Ээжтэйгээ сайтар ярилцах хэрэгтэй

Энэ бүх зүйлс нь ээжийнх нь дотроо бодож шаналж байсан олон зүйлсийг цэгцэлж өгөх учраас эргээд чамтай ярилцахад ч дөхөм байх болно.

Сайн уу, чамд энэ өдрийн мэндийг хүргэе. Ээжтэйгээ хоёулаа байдаг гэхээр аав нь байдаггүй гэж ойлголоо. Хэрэв ээж нь өөр хүнд сэтгэлтэй байгаад тэр нь чамд мэдэгдэж буй бол сайтар ярилцах хэрэгтэй. Ээж хүмүүс ихэнхдээ үр хүүхэддээ мэдэгдэх вий гэхээс санаа зовж, ил гаргаж хэлэлгүй хүүхдүүдийнхээ сэтгэл санааг тайвшруулах гэсэндээ зарим тохиолдолд худлаа хэлэх талтай байдаг. Үүнээсээ ч болоод тамхи татаж байж болох юм. Тиймээс чи дараах байдлаар ээжтэйгээ ярилцаад үзээрэй.

-  Юуны өмнө ээжтэйгээ чухал ярих зүйл байна гэдгээ хэлээд ярилцах цагаа тодорхой болгоорой
-  Үүний дараа тэр өдрөө ээжтэйгээ ярилцах зүйлсээ сайтар бичиж тэмдэглээд, ярилцаж байх зууртаа мартахгүйн тулд жагсаалт гарга. Энд юу ч байж болно, "Ойрын ... сарын хугацаанд сэтгэл санаа чинь тавгүй байх шиг байна тиймээс тамхи татаж, оройд санаа алдах чинь ихэсч буйг би анзаарлаа, хэн нэг хүнд сэтгэлтэй болж байгааг нь би ийм ийм зүйлээс тань мэдээд байгаа тул худлаа хэлэх хэрэггүй, энэ бүхнийг би хүлээж авч чадна эсвэл чадахгүй, энэ бүхэнтэй эвлэрч бодоход надад хугацаа хэрэгтэй байна" гэх мэт...

Энэ бүх зүйлс нь ээжийнх нь дотроо бодож шаналж байсан олон зүйлсийг цэгцэлж өгөх учраас эргээд чамтай ярилцахад ч дөхөм байх болно. Гол нь ээжийнхээ эргүүлж хэлэх зүйлсэд бэлтгэлтэй байж яриагаа эхлээрэй.

Дээрх зүйлсийг хэрэгжүүлээд үр дүнгээ бидэнтэй хуваалцахыг хүсье!

“Сэтгэл Судлалын Үндэсний Төв”-ийн 
сэтгэл судлаач И.Тогтуун

Хэрэв чамд хэн нэгэнтэй ярилцаж чадахгүй, ганцаараа шийдвэрлэхэд бэрхшээлтэй асуудал байгаа бол yolo@mongolcontent.mn хаяг руу кириллээр, дэлгэрэнгүй бичиж цахим шуудан ирүүлснээр бид мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн зөвлөгөөг хүргэж чамд тус болоход хэзээд бэлэн байх болно. Жич: Бид мэдээллийг чандлан хадгалах бөгөөд хариуг сайтад нийтлүүлэхийг хүсэхгүй тохиолдолд захидалдаа дурдана уу. Бид хариу зөвлөгөөг 7-10 хоногийн дараа хүргэх болно.

 

#Problem #Асуудал #Teenagers #ЭцэгЭх