Кпопын эргэн тойронд: Big Bang болон Blackpink хамтлагийн шинэ уран бүтээлүүд хойшлогдоно


Сэтгүүлч Г. Оюун | YOLO.MN
2020-04-13

YOLO.mn сайтын зүгээс кпоп сонсогч залуустаа зориулан сүүлийн үед кпоп ертөнцөд өрнөж буй шинэлэг мэдээллүүдийг багцлан хүргэж байна.

BIGBANG БОЛОН BLACKPINK ХАМТЛАГИЙН ШИНЭ УРАН БҮТЭЭЛ ХОЙШЛОГДОНО

Naver сайтын мэдээлж буйгаар "YG" энтертайнментийн зүгээс Big Bang болон Blackpink хамтлагуудын шинэ уран бүтээл гарах хугацааг хойшлуулахаар болжээ. Төлөвлөгөө ёсоор уг хамтлагууд энэ оны эхэн хагаст багтан шинэ уран бүтээлүүдээ гаргах байсан юм.

Blackpink хамтлагийн шинэ уран бүтээлийг 2020 оны намрын улиралд цацахаар төлөвлөсөн бол Big Bang хамтлаг 2020 оны сүүлээр эргэн ирнэ гэжээ.

“Yuanta” үнэ цаасны компаниас:

- “Big Bang хамтлаг идэвхтэй үйл ажиллагаа явуулбал "YG" энтертайнмент 30 тэрбум вонын ашиг олно” хэмээх таамаглалыг дэвшүүлсэн билээ. Гэвч Big Bang хамтлагийн шинэ уран бүтээл хойшлогдож, энэ онд тийм ч удаан хугацаагаар үйл ажиллагаагаа явуулахгүй болсон нь "YG" энтертайнментийн хувьд алдагдалтай жил болох магадлалыг үүсгэж байна. 

BTS ХАМТЛАГ ТОГЛОЛТОО ШУУД ДАМЖУУЛНА

BTS хамтлагийнхан шүтэн бишрэгчдэдээ зориулж “Bang Bang Con” нэртэй “онцгой” шууд дамжуулалт хийхээр болжээ. Өөрөөр хэлбэл тэд өмнө нь хийж байсан тоглолтуудынхаа бичлэгийг нэгтгэн дөрөвдүгээр сарын 18 болон 19-ний 11:00 цагаас /Монголын цагаар/ Youtube хуудсаараа шууд дамжуулах аж.

Та эдгээр тоглолтуудыг “BANGTANTV” Youtube сувгаар ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ үзээрэй. 

"MUSIC BANK": ЭНЭ ДОЛОО ХОНОГИЙН ЯЛАГЧ SUHO

БНСУ-ын алдарт “Music Bank” хөгжмийн нэвтрүүлгийн энэ долоо хоногийн дугаарт EXO хамтлагийн ахлагч Suho-гийн шинэ уран бүтээл ялалт байгуулжээ. 

Дуучин Changmin "Music Bank" нэвтрүүлгийн дөрөвдүгээр сарын 10-ний дугаарт "Chocolate" хэмээх өөрийн анхны бие даасан уран бүтээлээ толилуулсан бол (G)I-DLE хамтлаг “Oh My God” дуугаараа эргэн ирэлт хийсэн байна.

Сүүлийн шатанд Suho-гийн “Let’s Love” болон Zico-гийн “Any Song” дуунууд хоорондоо өрсөлдөж Suho-гийн уран бүтээл ялалт байгуулжээ.

MAMAMOO SOLAR БИЕ ДААСАН ЦОМОГ ГАРГАНА

MAMAMOO хамтлагийн ахлагч Solar "Spit It Out" нэртэй анхны бие даасан цомгоо гаргахаар болжээ. Түүний цомог дөрөвдүгээр сарын 23-нд цацагдах бөгөөд шүтэн бишрэгчдэдээ зориулж албан ёсны постер гаргасан байна.

Ким Юн Сон (тайзны нэр Solar) нь 1991 оны хоёрдугаар сарын 21-нд төрсөн бөгөөд MAMAMOO хамтлагийн ахлагч, дуу зохиогч юм. Тэрээр 2008 онд “TC Candler”-ийн “Хамгийн үзэсгэлэнтэй 100 эмэгтэй” жагсаалтын 36 дугаар байранд бичигдэж байжээ.

КПОП ОХИДЫН ХАМТЛАГИЙН НЭР ХҮНДИЙН ЖАГСААЛТАД RED VELVET ТЭРГҮҮЛЛЭЭ

Гуравдугаар сарын 10-наас дөрөвдүгээр сарын 11-нийг хүртэлх нэг сарын хугацаанд БНСУ-д хамгийн алдартай байгаа 50 охидын хамтлагийн жагсаалтыг гаргасан бөгөөд уг жагсаалтад Red Velvet хамтлаг тэргүүлсэн байна.

Та бүхэнд эхний арван байрыг танилцуулж байна. Үүнд: 

1. Red Velvet
2. BLACKPINK
3. (G)I-DLE
4. TWICE
5. IZT
6. Apink
7. Girls Generation
8. Loona
9. IZ*ONE
10. MAMAMOO

LEE SEUNG HOON ЦЭРЭГТ ЯВНА

Winner хамтлагийн гишүүн Lee Seung Hoon дөрөвдүгээр сарын 16-ны өдөр цэрэгт явахаар болжээ. Тэрээр хамтлагаасаа цэргийн албанд мордож буй хоёр дахь гишүүн юм. Тодруулбал энэ сарын 2-ны өдөр Winner хамтлагийн гишүүн Kim Jin Woo цэрэгт явсан аж.

Эх сурвалж: Allkpop, Soompi

#Кпопын эргэн тойронд #Big Bang #Blackpink