“Алиса гайхамшгийн оронд” хам шинжийн тухай


Б. Мөнхтуяа | YOLO.MN
2021-06-22

"Алиса гайхамшгийн оронд" гэх киног үзээгүй хүн ховор билээ. Тэгвэл тус киноны үйл явдал бодит амьдрал дээр тохиолддог гэдгийг та мэдэх үү? Бидний бэлтгэсэн энэхүү нийтлэлээс уг хам шинжийн тухай мэдээллийг хүлээн аваарай.  

“Алиса гайхамшгийн оронд” хам шинж гэж юу вэ?

Энэхүү хам шинжийн албан ёсны нэршил нь micropsia бөгөөд энэ нь тухайн хүн хүрээлэн буй орчноо хэт жижгэрүүлэн харах үзэгдэл юм. Харин эсрэгээрээ macropsia гэдэг нь хүрээлэн буй орчноо хэт томруулан харахыг хэлнэ. 1955 онд Их Британийн сэтгэцийн эмч Доктор Жон Тодд анх илрүүлсэн учраас зарим тохиолдолд "Тоддын синдром" ч гэж нэрлэдэг байна.

Илрэх шинж тэмдэг

·       Дотор муухайрах

·       Толгой таллан өвдөх

·       Толгой эргэх

·       Цочромтгой болох

·       Хүрээлэн орчноо хэт томруулан болон хэт жижгэрүүлж харах

·       Олон хүнтэй газраар явж чадахаа болих

Жишээ нь: Зам хөндлөн гарах, дэлгүүр орох гэх мэт амьдралын зуршил болсон энгийн зүйлсийг хийж чадахаа больдог.

Сонирхолтой мэдээллээс дурдвал:

1.     Зохиолч Лэвис Кэррол энэхүү хам шинж дээр үндэслэн “Алиса гайхамшгийн оронд” зохиолоо бичсэн. Түүний толгой маш их өвддөг байсан бөгөөд хүмүүс түүнийг ийм төрлийн өвчтэй байсан гэж таамагладаг. 

2.     Энэхүү хам шинж нь маш ховор тохиолддог.

3.    Ийм төрлийн хам шинжтэй хүмүүсээс судалгаа авахад ихэнх нь шөнийн цагаар илэрдэг гэж хариулсан байв.

4.     Энэ нь ихэвчлэн бага насны хүүхдүүдэд тохиолддог.

5.     Хам шинж нь ихэвчлэн 10 секундээс 10 минутын хооронд үргэлжилдэг.

6.     Япон улсад хийсэн судалгаанд нийт 3224 өсвөр насны хүүхдүүд хамрагдсан бөгөөд тэдгээрийн 13,8 хувьд нь энэхүү хам шинж илэрч байсан байна. Үүний 6,5 хувийг хөвгүүд, охид 7,3 хувийг нь эзэлж байна.

Эх сурвалж: Wikipedia, Healthline

 

 

                                                       

#Боловсрол #Эрүүл мэнд #Хам шинж