IU-ийн “Love Wins All” дууны клипний далд утга юу байв?


Б.Саранчимэг | YOLO.MN
2024-01-28

Нэгдүгээр сарын 24-нд IU “Love Wins All” дуугаа цацсан билээ. Дууны клипэнд BTS хамтлагийн V хамтран тоглосон бөгөөд шүтэн бишрэгчид нь тэдний сэтгэл хөдлөм жүжиглэлт, дуулалтаас гадна, найруулагчийн өгүүлэмжийг сайшааж буй. 

Мөн тус клипний далд утга, илэрхийлэмж нь олны анхаарлыг нэлээдгүй татаж байна. Дууны клипийг хүн бүр өөр өөрийн өнцгөөр тайлбарласаар байна. Тус бүтээлийн дууны найруулагч Um Tae Hwa клипний далд утгыг ийн тайлбарлалаа. 

“Дөрвөлжин биет” 

Клипийн эхэнд хосуудыг дөрвөлжин зүйл хөөж байх ба тэд зугтсаар байгаад орхигдсон хотод ирнэ. Ум Тэ Хва найруулагчийн хэлснээр дөрвөлжин зүйлийг Немо гэдэг. Энэ нь ялгаварлан гадуурхалт, дарангуйллын янз бүрийн хэлбэрийг илэрхийлж байгаа аж.  

“Камер” 

Бичлэг үргэлжилж тэд нэг ресторанаас хуучирсан камер олдог. Камераар биесээ харахад тэдний ертөнц өөрчлөгдөж, өнгөрсөн үе рүү буцна. Хэдий эдгээр үйл явдал доо цагт болж байгаа ч камераар харах төдийд тэс өөр ертөнц үзэгдэн аз жаргалтай мэдрэмж төрүүлдэг. Тэгэхээр камерын линз бол хайрын шүүлтүүр. Камераар харахад хосуудаас гадна, орчин нь хүртэл өөрчлөгдөж байгааг анзаарсан л биз. Тиймээс хайр байгаа цагт бүх зүйл сайхан болдог төдийгүй хайр бүхнийг ялна гэх утгыг илэрхийлэх аж. 

“Гол дүрүүдийн дүр төрх” 

IU ярьж чаддаггүй, харин V-ийн нэг нүд нь юм хардаггүй. IU-гийн уруулан дээрх бөөрөнхий хэлбэртэй жижиг гинж нь дэлхийтэй харилцахад бэрхшээлтэй байгааг, V-ийн зүүн нүдэнд зүүсэн цагаан өнгийн линз нь үл үзэгдэх саад бэрхшээлийг харуулсан.  

“Хуримын даашинз болон хослол” 

Хуримын даашинз болон хослолоор “Хайрын амт”-ыг төлөөлүүлсэн. Хосууд хуримын даашинз, хослол өмсөж зургаа авхуулан, дуулж, хамтдаа хөгжилдөж, аз жаргалыг мэдэрч байгаа нь яг л хайрын амтат мөчийг өгүүлэх аж.  

“Төгсгөл” 

Сүүлийн хэсэгт хосууд агаарт нисэж байсан нь тэднийг бүх дарамт, шахалтаас ангид болсон гэдгийг харуулсан. 

Мөн “IU-тай дахин хамтарч ажилласандаа баяртай байна. Өмнө нь тоглолтын бичлэгт дээр хамтарч ажилласан. Энэ удаагийн зураг авалтад би сэтгэл хангалуун,маш аз жаргалтай байлаа. Орчлон ертөнц өөрөө бодит байдлыг бодвол хийсвэр зүйл учраас энэ дууны клипыг хүн бүр өөр өөрөөр харж байна” гэв.  

“Love Wins All” нь цацагдсан даруйдаа олон улсын хөгжмийн чартуудыг тэргүүлж, Melon, Hot 100 зэрэг жагсаалтад хамгийн богино хугацаанд нэгт жагссан эмэгтэй уран бүтээлч болжээ. 

Эх сурвалж: KBIZoom 

#нийтлэл