Барууны улсуудын нижгэр тэмдэглэдэг Halloween буюу монголчууд биднийхээр аймшгийн баярын сар эхэлжээ. Айлын хаалга тогшиж чихэр цуглуулан өөрийн хүссэн баатрынхаа дүрд хувирахаас өөр юу энэ баярыг “догдлом” болгодог билээ?
Мэдээж аймшгийн түүхүүд шүү дээ. Уншигч таны арван сард аймшиг нэмэхээр шар үс босгом түүхүүдийг цуврал болгон хүргэж байна.
Түүх №1
Хүүд минь аминаасаа ч илүү хайртай байсан нагац дүү минь амиа хорлосноос хойш болсон явдал юм. Тэр үед хүү маань 5 нас ч хүрээгүй байсан санагдаж байна. Нагац дүүгийн минь ээж хүүг минь завтай үедээ гэртээ харж өгч тусалдаг байсан болохоор тэд төрсөн ах дүүс шиг л дотно өссөн. Хүү минь жаахан байсан тул би түүнд хайртай үеэлийг нь маш их гунигтай байсан болохоор тэнгэр лүү явчихсан гэж хэлсэн. Тэгэхгүй л бол тэр үеэлээ хаана байгаа тухай байнга асуугаад амар заяа үзүүлээгүй л дээ.
Гэтэл нэг өдөр тэр “Ээж та түүнийг энд байхгүй гэж худлаа яриад байх юм. Гэхдээ тэр намайг шөнө бүр унтахаас өмнө ирээд орон дээр минь сууж надтай юм ярьдаг” гэдэг юм даа. Түүнд би аль чадахаараа үгүй гэдгийг ойлгуулахыг хүссэн ч түүний энэ галзуу яриа хэдэн сар шахуу үргэлжилсэн. Хачирхалтай нь тэр түүнд хэлээгүй үеэлтэй нь холбоотой зарим зүйлсийн талаар хаанаас ч юм олоод мэдчихсэн байдаг. Тийм ч удалгүй нагац дүүгийн минь аавын талын өвөө нь нас барсан бөгөөд тэр үед хүү минь надад үеэл нь дахиж түүнтэй уулзаж чадахгүй болсон ба өвөөтэйгөө хамт галт тэргээр хэзээ ч эргэж ирэлгүй явахаар болсон хэмээн хэлсэн.
Нагац дүүгийн минь хүүд маань хэлсэн сүүлийн үгс нь “буугаар хэзээ ч битгий тоглоорой”. Итгэж байна уу? Нагац дүү маань өөрийгөө буудаж амиа хорлосон юм.
Түүх №2
Манай хамгийн бага үеэл дүүд маань төсөөллийн найз байдаг байсан. Тэр байнга тэрхүү “найзаа” ярьдаг байсан болохоор нэг өдөр би түүнээс найзынх нь талаар сонирхон асуусан юм.
“Найз чинь ямархуу төрхтэй юм?”
“Тэр маш олон хэсэгт хуваагдчихсан байдаг”
“...Мм...тэр яагаад олон хэсэгт хуваагдчихсан байгаа юм?”
“Учир нь тэр манай гэрийн хашаанд байдаг модноос уначихсан”
Түүх №3
Нэг хүүхэд сүм рүү орохгүй гадаа нь зогсоод байсан тул би учрыг нь түүнээс асуутал “миний үл үзэгдэгч найз надтай хамт тийшээ орж чадахгүй” гэсэн.
Түүх №4
Бага байхад надаас хэдхэн насаар дүү үеэлд минь төсөөллийн найз байдаг байлаа. Тэр найзыгаа “Мүүки” гэж дууддаг байсан санагдаж байна. Гэхдээ Мүүки хүн биш харь гаригийн ч юм уу ямар нэг төрлийн мангас шиг төрхтэй.
Өвөө эмээгийнд үеэлтэйгээ байж байхад хааяа хааяадаа эргэн тойронд хачин жигтэй чимээ гарна. Тэгэх болгонд тэр маш тайвнаар “Наадах чинь Мүүки л байна шүү дээ. Тэр чамайг харахыг хүссэн гэнэ ээ” гэж хариулдаг байсан.
Түүх №5
Энэ тийм аймар биш ч гэсэн яах аргагүй хачин. Би жаахан байхдаа бордуу үс, одон нүдтэй, унтлагын даашинзтай төсөөллийн найзтай байсан. Одоо бол тэр харагддаггүй л дээ.
Харин саяхан манай хуучин гэрт амьдарч байгаа хамаатны дүү маань түүнд намайг таньдаг бүр маш ихээр санаж байгаа найз байгаа. Тэр найз нь намайг яагаад яваад өгчихсөнийг асуусан гэсэн. Тэгэхээр нь түүнээс тэр найз чинь хэн юм бэ гэж асуухад тэр миний хуучны төсөөллийн найзын минь төрхийг нэгд нэгэнгүй хэлсэн юм даа.
Эх сурвалж: Reddit
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!