YSC: Yolo.mn 15-22 насны хүүхэд залууст зориулсан YSC хөтөлбөртэй хамтарч ажиллана


YSC | YOLO.MN
2021-06-02

Монгол Экологи төвөөс Европын Холбооны хамтын санхүүжилтээр хэрэгжүүлж буй Youth Sustainability Corps (YSC) буюу Залуучуудын Тогтвортой Хөгжлийн Корпус хөтөлбөр www.yolo.mn вебсайттай хамтран ажиллаж эхэллээ. 

Тус хөтөлбөр нь 15-22 насны залууст байгаль орчин, тогтвортой хөгжлийн мэдлэг олгож, хувь хүний хөгжил, ур чадварыг нь дэмжих замаар нийгэмд оролцоотой, хариуцлагатай, байгальд ээлтэй иргэн болгон төлөвшүүлэх зорилготой.

YSC хөтөлбөрийн хүрээнд YSC Academy дэд хөтөлбөр хэрэгжүүлж буй бөгөөд дараах таван сэдвийн хүрээнд хүүхэд залууст мэдлэг олгох сонирхолтой видео контент хийж байна. 

1. Байгал орчин, тогтвортой хөгжил 
2. Манлайлал, хувь хүний хөгжил 
3. Бизнес, эдийн засаг 
4. Бие болон сэтгэцийн эрүүл мэнд
5. Технологи, инноваци

Судалгаанаас үзэхэд дээрх сэдвээр өсвөр насныханд зориулсан мэдлэг, мэдээлэл олгох монгол хэл дээрх видео контент хомс байсан тул тэдний хэрэгцээ шаардлагад нийцүүлэн багш, сурагчид хаана ч хэзээ ч ашиглах боломжтой хичээлээс гадуурх боловсрол олгох видео контентууд бүтээж байна. 

Мөн YSC хөтөлбөр нь www.yolo.mn, "Хөөрхөн шар шувуу" төвтэй хамтарч хүүхэд залууст хэрэгтэй, сонирхолтой подкаст хийхээр ажиллаж байна. 

YSC Academy дэд хөтөлбөрийн хүрээнд долоо хоног бүр ахлах ангийнханд зориулсан #МэргэжилСонголт#Lifestyle сэдвээр салбартаа амжилттай яваа залуу мэргэжилтнүүдтэй хамтарч цахим лекц зохион байгуулж байна. Эдгээр лекц үнэ төлбөргүй бөгөөд хүн бүхэнд нээлттэй. ЭНД дарж хөтөлбөрийн Фэйсбүүк хуудсанд нэгдээрэй.

YSC хөтөлбөрийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах бол ЭНД дарж цахим хуудсаар нь зочлоорой.

Хамтдаа бүгдэд ээлтэй ирээдүйг бүтээцгээе! 

#YouthSustianabilityCorps #ЗалуучуудынТогтвортойХөгжлийнКорпс #YSC