Бидний сайн мэдэх ОДДЫН АНХНЫ АЖИЛ


Сэтгүүлч Г. Оюун | YOLO.MN
2018-04-25

Бидний сайн мэдэх гадаадын оддыг төрөлхийн алдартай, эд хөрөнгөтэй төрсөн гэж та боддог юм биш биз? Эдгээр одууд өнөөдрийн энэ өндөрлөгт хүрэхийн тулд бусдын л адил тэгээс нь эхэлж байжээ.  Тэгвэл хэн хэн анх ямар ажил хийж байсан талаарх сонирхолтой мэдээллийг  хүргэж байна.

ТЭЙЛОР СВИФТ – Гацуур модыг шавжнаас хамгаалах

Түүний хүүхэд нас Пенсильвани мужийн фермд өнгөрсөн бөгөөд зул сарын баяраар эцэг эх нь гацуур мод зардаг байжээ. Харин тэрээр гэр бүлдээ туслан гацуур модыг шавжнаас хамгаалах, устгах ажлыг хийдэг байсан аж.


НИКИ МИНАЖ – Зөөгч

Алдарт рэппэр маань Red Lobster  ресторанд зөөгч хийдэг байсан тухайгаа GQ  сэтгүүлд дурьдсан байдаг.


КАНЬЕ ВЕСТ – Хувцас эвхэгч 

Канье 15 настайдаа нэгэн алдартай хувцасны дэлгүүрт хувцас эвхэгч хийдэг байжээ.


СУЮҮ – Үсчин

Sistar хамтлагийн дуучин Суюү 16 настайгаасаа эхэлж цагийн ажил хийдэг байжээ. Түүний анхны ажил нь үсчин бөгөөд салонуудад ажилладаг байжээ. 


СУЖИН – Зөөгч

Girls Day хамтлагийн ахлагч Сужин “Kira Kira Slim”  шоуны үеэр олон төрлийн ажил хийж байснаа ярьсан аж. Түүний анхны ажил нь рестораны зөөгч бөгөөд дуучин болох хичээл болон байрны түрээсээ төлөхийн тулд ажилладаг байжээ. 


ЖИНҮ – Пиццаны газрын хүргэлтийн ажилтан

Жинү ахлах сургуульд байхдаа пиццаны газарт хүргэгч хийдэг байжээ.


СУ ЖИ СОБ – Усан сэлэлтийн тамирчин

Жүжигчин Жи Соб одоогийн карьераа эхлүүлэхээсээ өмнө усан сэлэлтийн тамирчин болохоор бэлдэж байжээ. Тиймээс л тэр ийм төгс биетэй болсон аж.


ОПРА УИНФРИ – Худалдагч

Телевизийн салбарын шилдэг од Опра Уинфригийн амжилтанд хүрэхээс өмнөх амьдрал хэцүү бэрх байсан гэдгийг мэдэхгүй хүн ховор биз ээ. Гэвч тэр тохиолдсон саад бэрхшээлдээ бууж өгөлгүй хөдөлмөрлөсөн юм.  Харин түүний анхны ажил нь хүнсний ногооны дэлгүүрийн худалдагч байжээ.

#Stars #First #Work