ЕБС-ийн 12-р ангийн сурагчдад сэтгэлзүйн ЗӨВЛӨГӨӨ өгнө


Миау | YOLO.MN
2021-05-24

ЕБС-ийн төгсөгчдөд мэргэжлийн сэтгэлзүйчид зөвлөгөө өгөхөөр болжээ.

Амьдралын томоохон үйл явдлуудын нэгт зүй ёсоор багтах Элсэлтийн ерөнхий шалгалтад олон сарын турш бэлдэж амжилттай өгнө гэдэг амаргүй. Дайран дээр давс гэгчээр энэ чухал шалгалтаа “COVID-19” цар тахлын үед өгөх хүндхэн шалгуур энэ жилийн төгсөгчдөд маань тулгараад байгаа билээ.

Тэгвэл өнөөдрөөс эхлэн тэдний сэтгэлзүйн бэлтгэлд дэмжлэг үзүүлэх зорилгоор мэргэжлийн сэтгэлзүйчид Фэйсбүүкийн чатбокс үйлчилгээг ашиглан зөвлөгөөг үнэ төлбөргүй өгөхөөр болжээ. Төгсөгчид энэхүү үйлчилгээг Боловсролын үнэлгээний төвийн чатботоор холбогдон өглөөний 10:00-аас оройн 22:00 хүртэл авах боломжтой аж.

Илүү дэлгэрэнгүй тайлбарлавал Боловсролын үнэлгээний төвийн Фэйсбүүк хуудас руу орж, Send Message – Үндсэн цэс – Сэтгэл зүйн зөвлөгөө хэсэгт хандан үйлчилгээгээ авах юм. 

Эх сурвалж: Боловсролын үнэлгээний төв

 

#Мэдээ #Боловсрол #Сэтгэл зүй #Зөвлөгөө