Ирэх долоо хоногт ХААНА, ЮУ болох вэ? (05.17-05.23)


Сэтгүүлч Б.Намуун | YOLO.MN
2021-05-14

“Амьдралаас сурсан бүх зүйлээ гурван үгэнд багтаа гэвэл: Амьдрал үргэлжилсээр байдаг” гэж яруу найрагч Роберт Фрост хэлсэн байдаг. Бидний амьдрал үргэлжилсээр дахин нэг долоо хоногтой золгох гэж байна.

Ингээд уламжлал ёсоор ирэх долоо хоногт ямар ямар арга хэмжээ, тэмцээн уралдаанууд зохион байгуулагдахыг багцлан хүргэе.

СУРГАЛТ

“SCRATCH DAY” КОД БИЧИЖ СУРЦГААЯ

Хэзээ: Тавдугаар сарын 17-оос 23-ны өдрүүдэд

Хаана: Онлайнаар

Зохион байгуулагч: “Кидс код” академи

Үргэлжлэх хугацаа: 1+ цаг

Тайлбар: Код бичиж сурснаар логик сэтгэлгээ хөгжиж, бүтээлч сэтгэлгээ нэмэгдэн, тэвчээртэй болохын зэрэгцээ багаар ажиллах чадвар сайжирдаг учраас эцэг эхчүүд хүүхдээ код бичиж сургах болжээ. Иймээс “Кидс код” академи ирэх долоо хоногийн турш АНУ-ын Массачусетсийн технологийн институтын Медиа лабын хамгийн амжилттай төслүүдийн нэг болох Scratch кодчиллыг танилцуулах нээлттэй хичээлүүд орох гэнэ.

Та ЭНД дарж уг эвентийн талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.

ОЛОН НИЙТИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА

МЭДЛЭГ ХУВААЛЦАХ НЭЭЛТТЭЙ ЦАХИМ ӨДӨРЛӨГ

Хэзээ: Тавдугаар сарын 18-нд

Хаана: Онлайнаар

Зохион байгуулагч: Монголын бүтээмжийн төв

Үргэлжлэх хугацаа: 1+ цаг

Тайлбар: Хэлэлцүүлгээр Азийн бүтээмжийн байгууллагын олон улсын сургалт, арга хэмжээнд хамрагдсан оролцогчид олж авсан мэдлэг, туршлагаа бусдад түгээж, санал солилцох юм.

Та ЭНД дарж уг эвентийн талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.

УРАЛДААН ТЭМЦЭЭН

“МИНИЙ ДУРТАЙ ДҮР” ГАР ЗУРГИЙН УРАЛДААН

Бүтээл хүлээн авах хугацаа: Тавдугаар сарын 31 хүртэл

Зохион байгуулагч: “Yeti school of English” Англи хэлний сургалтын төв, Залуучуудын боловсрол судлалын төв ТББ

Тайлбар: Хүүхэд, залуучуудын сонирхол, хүсэл эрмэлзлийг нь нээн хөгжүүлэх үүднээс зохион байгуулж буй уг тэмцээнд 5-20 насны хүн бүр оролцох боломжтой. Анимэ, кино, ном, тоглоом гэх мэт хүссэн зүйлээсээ өөрийн дуртай дүрээ сонгон, А3 хэмжээтэй цаасан дээр зурна. Шагналт байруудыг шалгаруулахдаа 20 хувьд нь олон нийтэд таашаагдсан байдал, 80 хувьд нь шүүгчийн оноогоор дүгнэх аж.

Та ЭНД дарж уг эвентийн талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.

#Event #Залуу үе