NBA: Бронни Жэймс 24 цагийн дотор нэг сая дагагчтай болов


YOLO.mn | YOLO.MN
2019-05-29

14 настай ЛеБрон Жэймс ЖР Инстаграм хаяг нээгээд 24 цагийн дотор 1 сая гаруй дагагчтай болсон байна. 9 настайгаасаа эхлэн аавынхаа замналыг үргэлжлүүлэн сагсан бөмбөг тоглож эхэлсэн тэрээр 10 настай байхдаа л коллежуудын сагсан бөмбөгийн тэтгэлэг авах саналуудыг авч эхэлсэн байна. Одоо тэрээр умард эргийн “Blue Chips” багт AAU түвшинд тоглож байгаа аж.  Ямартай ч түүний сошиал карьер эхлээд удаагүй байгаа ч тун амжилттай байгаа бололтой.

Түүний аав ууган хүүгийнхээ Инстаграм хуудастай болох эрхийг 2019 оны зун нээлттэй болгоно гэсэн амлалтдаа хүрч энэ тухайгаа өөрийн 49 сая дагагчтай Инстаграм хуудсаараа дамжуулсан олон нийтэд мэдэгдсэн юм. Тэрээр: “3 жилийн өмнө түүнд чи 2019 оны зун Инстаграм хуудас нээж болно гэж хэлж байлаа. Цаг хугацаа хурдан өнгөрчээ, ямартай ч түүнийг дагаарай. Жич: Үзэн ядсан, сөрөг сэтгэгдэл үлдээвэл бид болих болно” хэмээн нийтэлжээ.

2004 оны 10-р сарын 6-нд төрсөн ЛеБрон Рэймон Жэймс ЖР одоо 188 см өндөртэй бөгөөд багаасаа сагсан бөмбөг, хөлбөмбөгөөр хичээллэж эхэлсэн байна. Түүнийг бэртэл гэмтлээс хол байлгах зорилгоор ЛеБрон Жэймс хоккей, Америк хөлбөмбөг зэрэг контакт ихтэй спортоор хичээлүүллдэгүй ажээ. Тэрээр өмсгөл дээрээ 0 дугаарыг сонгосон нь түүний дуртай тоглогч Рассел Уэстбрүүктэй холбоотой аж. Мөн түүний загалмайлсан эцэг нь Хьюстон Рокетс багийн холбон тоглогч Крис Пол юм. Инстаграм хаягтай болсон даруйд нь түүнтэй энэ зун бэлтгэл хийхийг хүсэж байгаагаа Дрэймонд Грийн Инстаграм хаягаар нь дамжуулан хатуухан үгээр илэрхийлээд амжжээ.

#Entertainment