Нэгэн гэр бүл БУСДЫГ ИНЭЭЛГЭХИЙН ТУЛД мянга гаруй чулууг ийнхүү буджээ


Сондор | YOLO.MN
2016-09-26

Нэгэн аав өөрийн зургаан хүүхдийн хамтаар (5-17 насны) чулууг “амилуулдаг” аж. Гэхдээ мэдээж амьд болгодог гэсэн үг биш л дээ, харин тэдгээрийг өнгө өнгөөр будаж дээр нь нүүр царай зурдаг байна.

Одоогийн байдлаар тэд ойролцоогоор мянга гаруй чулууг будаж янзлаад байгаа аж. Тэдний гол зорилго тэд гадаа, гудамжинд яваа хүмүүст бага ч атугай инээд баясал бэлэглэхэд чиглэж байгаа аж. Тэд чулуугаа 40 гаруй газар тараан байршуулжээ. Харин тэдний будсан чулууг олсон хүмүүс зургийг нь авч #RockAroundGR гэсэн хаштагтайгаар сошиал хуудаснаа байршуулдаг байна. Хэрэв чи инээмсэглэл бэлэглэх гэсэн бяцхан чулуутай таарах юм бол #RockAroundGR гэсэн хаштагтайгаар зургийг нь постлооорой.
 
















Эх сурвалж: www.artprize.org

#DIY #world #Fun #art