5fe40ebd63080.png 5fe40ebd63155.png

Монгол Улсад шаардлагатай тэргүүлэх чиглэлийн 37 МЭРГЭЖИЛ


Б.Нямдарь | YOLO.MN
2020-12-10

Монгол Улсад шаардлагатай тэргүүлэх чиглэлийн дараах 37 мэргэжил байдаг.

БШУЯ-ны Дээд боловсролын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Г.Батнэмэхээс тэргүүлэх чиглэлийн 37 мэргэжлийг ямар судалгаан дээр үндэслэн, хэрхэн гаргасан талаар лавлахад "Монгол Улсын Засгийн газрын 2020 оны “Боловсролын зээлийн сангийн талаар авах арга хэмжээний тухай” 70 дугаар тогтоолоор Монгол Улсад шаардлагатай тэргүүлэх чиглэлийн мэргэжлийн жагсаалтыг баталсан.

Уг жагсаалтыг Монгол Улсын Их Хурлын 2020 оны 52 дугаар тогтоолоор батлагдсан “Алсын Хараа 2050”, “Боловсролын салбарын хөгжлийн дунд хугацааны төлөвлөгөө 2021-2030”-г зэрэг бодлогын баримт бичиг, Дэлхийн Банкнаас гаргасан Дэлхийн эдийн засгийн төлөв байдлын тайлан болон “Суралцахуй” (Learning) тайлан, Edelman Intelligence судалгааны группээс гаргасан Дэлхийн инновацын барометр тайлан зэрэг олон улсын судалгааны тайлан болон бүх яамдаас санал авч салбарын бүрийн зорилго, зорилтод нийцүүлэн, дэлхийн хэмжээнд 2030 он хүртэл хамгийн их эрэлттэй байх, ирээдүйд хэрэгцээтэй гэж төсөөлөгдөж буй мэргэжлүүдийн судалгаанд тулгуурлан гаргасан" гэсэн юм. 

 

Төрөлжсөн чиглэл Мэргэжлийн нэр Боловсролын түвшин
Бакалавр Магистр Доктор
1 Боловсрол 1 Багш, сургуулийн өмнөх насны боловсрол BSc    
2 Багш, бага ангийн боловсрол BSc    
3 Багш, тусгай хэрэгцээт боловсрол BSc    
2 Соёл, урлаг 4 Уран сайхны гэрэлтүүлэг BSc MSc  
5 Дуу, чимээний технологи BSc MSc  
6 Хөгжмийн театрын найруулга BSc MSc  
7 Театрчилсан тоглолт, баяр наадмын найруулга (021506) BSc MSc  
8 Түүх соёлын дурсгалт зүйлийн сэргээн засварлалт BSc    
3 Биологи ба холбогдох шинжлэх ухаан 9 Биологи BSc MSc PhD
4 Хүрээлэн буй орчин 10 Хүрээлэн буй орчин судлал BSc MSc PhD
5 Мэдээлэл, харилцаа холбооны технологи 11 Утасгүй холбоо BEng MEng  
12 Өгөгдлийн ухаан BEng MEng  
13 Системийн аюулгүй байдал BEng MEng  
14 Хиймэл оюун ухаан BEng MEng  
6 Инженерчлэл, инженерийн үйлдвэрлэл 15 Химийн инженерчлэл ба боловсруулалт BEng MEng  
16 Сэргээгдэх эрчим хүч BEng MEng PhD
17 Байгаль орчныг хамгаалах технологи BEng MEng  
18 Электроник BEng MEng PhD
19 Механик инженер BEng MEng  
7 Үйлдвэрлэл, боловсруулалт 20 Нэхмэлийн үйлдвэрлэлийн технологи BEng MEng PhD
21 Хүнсний инженерчлэл BEng MEng PhD
22 Шим тэжээл судлал BEng MEng PhD
23 Газрын тосны инженер BEng MEng  
24 Уул уурхайн ашиглалтын технологи BEng MEng  
8 Архитектур ба барилга, угсралт 25 Барилгын материалын үйлдвэрлэлийн технологи BEng MEng PhD
26 Хаягдал боловсруулах технологи BEng MEng PhD
9 Инженерчлэл салбар хооронд 27 Биотехнологи BEng MSc PhD
28 Био-инженерчлэл   MSc PhD
29 Нано шинжлэх ухаан, нано инженерчлэл   MSc PhD
10 Хөдөө аж ахуй 30 Мал аж ахуй (зоотехник, мал зүйч) BSc    
31 Газар тариалангийн аж ахуй (агрономи) BSc    
32 Хөрс судлал, агрохими BSc    
11 Ойн аж ахуй 33 Ойн инженер BSc    
12 Мал эмнэл зүй 34 Мал эмнэл зүй BSc    
13 Эрүүл мэнд 35 Сувилахуй BSc    
36 Био-анагаах ухаан BSc    
37 Нийгмийн эрүүл мэнд BSc    
Нийт 35 25 12

#Мэргэжил #Career