"ЕР БУСЫН ГЭР БҮЛ" эргэн ирнэ


Сэтгүүлч Г. Оюун | YOLO.MN
2018-01-29

Супер хүч чадалтай гэр бүлийнхэн өөрсдийн чадвараа нууж энгийн гэр бүлийн амьдралаар амьдарна. Гэвч хорон санаат болон түүний робот алуурчны эсрэг зогсож хүмүүсийг хамгаалахын тулд энэ гэр бүл хамтдаа тэмцэхээс өөр аргагүйд хүрснээр киноны үйл явдал өрнөдөг билээ. 

Ийнхүү 14 жилийн өмнө гарсан энэхүү гайхамшигт бүтээлийн хоёрдугаар анги тун удахгүй нээлтээ хийхээр болсон бөгөөд кино багийнхан энэ оны 06 сарын 15-нд кино театруудаар гарч эхэлнэ хэмээн мэдэгдлээ.

Брэд Бёрдийн найруулсан энэхүү хүүхэлдэйн кино нь тухайн үедээ 92 сая ам.доллараар бүтэж, 633 сая ам.долларын орлого олж байжээ.

Киноны хоёрдугаар анги дээр гэр бүлийн ээж болох Хэлэн гол төвд байх бөгөөд, Боб охин Ваилотийн хамт гэртээ , харин гэр бүлийн том хүү энгийн амьдралаас өдөр тутам баатарлаг зүйлс хайна. Энэ ангийн хамгийн сонирхолтой нь бяцхан хүү Жэк Жэкийн ер бусын хүч чадлыг харуулах  бөгөөд энэ нь  гэр бүлийн ер бусын байдлыг улам хүчирхэгжүүлэх болно.
Шинэ хорон санаатнууд гарч ирсэнээр Frozone-ийг хайж олж , хамтдаа тэдний эсрэг тэмцэж эхэлдэг.












#Incredibles #Opening #Cartoon